САЙН МЭДЭЭ I Монголын сийлбэрч Олон улсын ясан урлагийн фестивальд ТҮРҮҮЛЛЭЭ

2023 оны 10 сарын 30

Дэлхийн Ясан Урлагийн төв ОХУ-ын Магадан хотод Олон улсын ясан урлагийн фестиваль болж байна.

Фестивальд ОХУ-ын 23 мужийн сийлбэрчид болон Казахстан, Беларусь, Киргиз, Монголын уран сийлбэрчид оролцож байгаа аж. Олон улсын Ясан урлагийн фестивальд 1000 орчим уран бүтээл дэлгэгджээ.

Монгол Улс энэхүү фестивальд анх удаагаа оролцож, бүс нутгийн уламжлал, онцлогийг хадгалсан номинацид “Хамниган арт” ХХК-ийн гүйцэтгэх захирал, уран сийлбэрч П.Чинбат түрүүлж, цомын эзэн боллоо.

Түүний бүтээлийг Магаданы телевизүүд онцолжээ. Тус мэдээнд “Монголын урлаачид контемпорари стилээр урласан бүтээлүүдийг танилцууллаа. Тэд ясан бүтээлээ хандгайн эвэр, африк анаашны яс, таван хошуу малын ясаар урладаг ажээ. Мөн Монголын урлаачдын үндэсний хувцас содон байлаа. Урлаг гэдэг нь ямар хэлээр ярих нь чухал бус. Уран бүтээл бол үггүйгээр ойлгогдож байдаг” хэмээн онцлов.

Магаданы телевиз мөн Халимагийн урлаачийн бүтээлийг онцолж байлаа. Олон улсын ясан урлагийн фестиваль аравдугаар сарын 31-нийг хүртэл үргэлжлэх юм байна.

 
 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
B(139.5.218.237) 2023 оны 10 сарын 31

Bayar hurgey\n

1  |  0
Уншигч(213.55.225.171) 2023 оны 10 сарын 31

Танд баяр хүргэж улам их амжилт хүсэн ерөөе

1  |  0
Уншигч(213.55.225.171) 2023 оны 10 сарын 31

Танд баяр хүргэж улам их амжилт хүсэн ерөөе

1  |  0
Уншигч(213.55.225.171) 2023 оны 10 сарын 31

Танд баяр хүргэж улам их амжилт хүсэн ерөөе

1  |  0
Уншигч(213.55.225.171) 2023 оны 10 сарын 31

Танд баяр хүргэж улам их амжилт хүсэн ерөөе

1  |  0
Top