Реалити шоуны од Ким Кардашъяан өөрийн SKIMS брэндийн шинэ бүтээгдэхүүнээ танилцууллаа.
Хөхний даруулга зүгээгүй мэт харагддаг энэхүү шинэ төрлийн хөхний даруулга нь гадна хэсэгтээ хөхний толгойг санагдуулам товгор хэлбэртэй оруулгатай бөгөөд хувцасны цаанаас яг л даруулга зүүгээгүй мэт харагдуулах зориулалттай аж. Мөн хүний арьсны өнгө дагуух олон төрлийн өнгөний сонголттой хийгджээ.
Ким Кардашъяан энэхүү даруулгадаа дээд зэргийн тав тух амлахын сацуу "таныг яг л төрөлхийн том хөхтэй мэт харагдуулах болно" гэжээ. Барууны орнуудад хөхний даруулгаас татгалзах нь ихэссэн. Энэхүү трэндийг дагамаар байвч хөхнийхөө хэмжээнд сэтгэл дундуур байдаг бүсгүйчүүдэд энэхүү даруулга өөртөө итгэх итгэл бэлэглэх гэнэ.
Түүний энэхүү бүтээгдэхүүн хэрэглэгчдийн зүгээс магтаал, шүүмжлэлийн аль алинийг нь дагуулаад байна. Уг даруулга барууны орны бүсгүйчүүдэд илүүтэй таалагдсан бол Ази бүсгүйчүүдэд төдийлөн тохиромжгүй байгаа тухай интернэт хэрэглэгчид дурджээ.
Сэтгэгдэл ( 0 )