Жүжигчин Хан Су Хи сардаа ганц л удаа инстаграм хуудаснаа пост оруулж шүтэн бишрэгчидтэйгээ мэндчилдэг. Энэ удаад тэрээр хамрын мэс засалд орсон тухайгаа хуваалцжээ.
Гоо сайхны мэс засалд ороогүй цөөн алдартнуудын нэг гэгддэг тэрээр хамрын хагалгаанд орсон шалтгаанаа "Удаан уулзсангүй шүү. Та бүхнийг сайн байсан гэж найдаж байна. Би Гёнсон бүтээлийнхээ зураг авалтыг амжилттай дуусгалаа. Би риниттэй болсон тул хагалгаанд орох шаардлагатай болсон. Эхлээд надад хамраараа амьсгалахад хэцүү санагдаж эхэлсэн.
Түүний дараа би гэнэт л унтаж байхдаа хурхирч эхэлсэн. Би стресс ихтэй байсан л даа... Гэхдээ би дур мэдэн үүнийг эмчлэхээр шийдсэн. Салхи хүйтэн байж магадгүй ч хоёр хамрын нүхээр орж амьсгалах нь надад сайхан санагддаг. Хэрэв та бүхэнд би аварга том хамартай мэт харагдвал үүнийг ойлгоорой. Зүгээр л Хан Су Хи "гайхалтай" сайхан амьсгалж байгаа бололтой гэж бодоорой" гэжээ.
Өвчний шалтгаанаар ийнхүү хамартаа мэс засал хийлгэсэн тэрээр гадна харагдах байдлаа огт өөрчлөөгүйд шүтэн бишрэгчид нь баяртай байгаагаа илэрхийлжээ.
Сэтгэгдэл ( 0 )