Өмнөд Солонгосын алдарт реппэр Рави буюу Ким Вон Шиг цэргийн алба хаахаас татгалзан хуурамч онош тавиулж, холбогдох албан тушаалтанд авилга өгсөн хэрэгт холбогдох давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болж өндөрлөлөө.
Түүнийг Цэргийн албаны тухай хууль зөрчсөн гэх үндэслэлээр ийнхүү шүүж буй бөгөөд анхан шатны шүүхээс түүнд 1 жилийн хорих ял, 2 жилийн тэнсэн харгалзах ял оноосон. Прокуроруудын зүгээс энэхүү хэрэгт 2 жилийн хорих ял оноох санал гаргасан. Гэсэн ч 1 жилийн хорих ялаар шийтгэсэн нь шударга бус хэмээн үзсэн прокурорууд давж заалдах шатны шүүхэд ийнхүү хандсан байна.
Реппэр Рави цэргийн албан хаахаас зайлсхийхийн тулд өөрийгөө эпилепси өвчтэй хэмээх хуурамч дүгнэлт гаргуулж, авилга өгсөн болох нь илэрсэн. Түүнтэй хамт Нафла зэрэг нийт 10 хүн хуурамч дүгнэль үйлдсэн хэргээр мөн шалгагдаж байгаа ажээ.
Шүүхээс Равид 2 жилийн хорих ял оноосон бол Равид хуурамч эпилепсийн онош тавиулахад зуучилсан Гумод 13-ны өдөр анхан шатны шүүхээс 5 жилийн хорих ял, 1.38 тэрбум воны торгууль ноогдуулжээ.
Сэтгэгдэл ( 3 )
Uursduu mahan tolgoigooro setgej chadggui ym bol hugjil undur ulsuudiin sain tal shudarga esiig ni duuraihad yanaa.
Эднийх цэргийн албаа сайхан болгожээ, Илрэхгүй ч хэрэг алга. Жинхэнэ ардчилсан орон юм биш үү
Солонгос шиг цэргийн албыг хэн ч байсан хамаагүй заавал биеэр хаадаг болох хэрэгтэй монгол улс тэгэхгүй мөнгөгүй борчуудын хүүхдүүд явж тамлуулж яргалуулж үхэж байна