Улс орон даяар өрнөсөн "Соёлын сэргэлт-2023" аян өндөрлөлөө

2023 оны 10 сарын 31

Төрөөс соёлын талаар баримтлах бодлого, “Алсын хараа – 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын Үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх зорилт, соёлын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах хүрээнд Соёлын яамнаас “Соёлын сэргэлт” аяныг зохион байгууллаа.

“Соёлын сэргэлт” аян нь Улаанбаатар хот, 21 аймаг, 330 сум, 15 тосгонд 5,6,8,10-р саруудад зохион байгуулагдсан бөгөөд соёлын төвүүдийг байнгын соёлын үйлчилгээтэй байлгах, иргэдэд хүргэх соёл, урлагийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх соёлын салбарын ажилтан албан хаагчдын чадавхжуулах Үндэсний нэгдмэл үнэт зүйлсийг бэхжүүлэхэд чиглэсэн юм.

Мөн Соёлын сэргэлт аян нь зөвхөн соёл урлагийн тоглолтоор хязгаарлагдахгүй, соёлын өвийг хамгаалах, бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлэх, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр хийж буй ажлаа соёл урлагийн байгууллагууд олон нийтэд танилцуулах бөгөөд төрийн болон орон нутгийн өмчийн соёл, урлагийн байгууллага, соёл урлагийн ажилтан, албан хаагчид оролцож, иргэд олон нийтэд чиглэсэн соёлын арга хэмжээг зохион байгуулан ажиллаа.

"Соёлын сэргэлт-2023" аяныг хааж Соёлын сайд Ч:Номин:

“Соёлын сэргэлт-2023” аян нь нийгмийн бүхий л хүрээнд бүс нутаг, засаг захиргааны нэгжид хүрч, үндэсний үнэт зүйлсийг тодорхойлж нэгдмэл ойлголтыг буй болгох, өсөх балчир багачуудаас өтгөс буурлууд хүртэл иргэн бүрийн оролцоог хангах монголын нийгэмд ус агаар мэт дутагдаж буй соён гэгээрэл, ёс суртахуун, жудаг ёсыг төлөвшүүлэхэд чиглэгдсэн юм.

Соёлын сэргэлт аян зөвхөн соёл урлагийн арга хэмжээ төдий бус үндэсний соён гэгээрлийн сэргэлтийн эхлэл болсон гэхэд миний бие эргэлзэхгүй байна.

Соён гэгээрэл, соёл урлагийн хөрөнгө оруулалт бол үнэ мөнгөөр хэмжигдэх зүйл биш юм. Хүн төрөлхтөн өнөөдөр хүн төвт тогтвортой хөгжлийг хангах зорилтыг хэрэгжүүлж байгаа энэ цаг үед бид ч мөн адил хөл нийлүүлэн алхах хэрэгтэй. Шинээр дахин сэргээн байгуулагдсан яамны хувьд соёл, урлагийн цогц бодлогыг урт, дунд богино хугацаанд монголын нийгмийн хөгжлийн амин сүнс хүний хөгжилд чиглүүлэн ажиллахад зорьж байна гэлээ.

"Соёлын сэргэлт-2023" аян улс орон даяар зохион байгуулагдахдаа нийслэл, 9 дүүрэг, 21 аймаг, 329 сум, 15 тосгон, амжилттай зохион байгуулж, Соёлын яамны харьяа соёл, урлагийн 26 байгууллага, эрдэмтэн багш, судлаачид, уран бүтээлчид, гэрэл зурагчид нийт 1303 хүний баг бүрэлдэхүүн 91,531 км замыг туулж, танхимаар 373,048 хүнд соёлын хүртээмжийг хүргэн ажиллажээ.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлого, хот, хөдөөгийн сэргэлт арга хэмжээний хэрэгжилтийг хангасан, улсын хэмжээнд анхан шат, нэгж бүрдээ хүрсэн томоохон аяныг соёлын салбарынхан хамтдаа хагас жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүллээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (202.9.47.21) 2023 оны 10 сарын 31

Соёлын шоу дуусав

0  |  0
Top