С.Жамбалжамц Испанийн мэргэжлийн дугуйн "Burgos BH" багтай гэрээ байгууллаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 11 сарын 01

"Ханжоу-2022" Азийн наадмын хүрэл медальт, дугуйчин Сайнбаярын Жамбалжамц Испанийн мэргэжлийн дугуйн "Burgos BH" багтай гэрээ байгууллаа.

Тэрээр Испанийн мэргэжлийн дугуйн "Бургос Би Эйч" (Burgos BH) багтай гэрээ байгуулж, уг багийн 19 дэх гишүүн болжээ.

Ингэснээр сүүлийн хоёр жилд Монгол Улсын шигшээ баг болон Тайландын "Теренгану" багт тогтмол өндөр амжилт үзүүлээд буй С.Жамбалжамц маань мэргэжлийн дугуйн "Уорлд тур" уралдаануудад шандас сорих анхны монгол дугуйчин болж байна.

Манай дугуйчин улсаа "Уорлд тур"-ын түүхэнд анхны тамирчнаа бүртгүүлсэн 88 дахь гишүүн болгосныг зарлаж байна. Ирэх улиралд замын дугуйн "World tour Pro" уралдаанд 63 орны дугуйчид шахуу хуваарьтай тур гараанд гарахаар баг бүртээ бэлтгэлээ базааж байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mmm(66.181.183.242) 2023 оны 11 сарын 02

Shar umsgull .. Uur yu bhgui chi chadna..\n

0  |  0
Top