Цагаан даваанд 3 жилийн өмнө гарсан ослын хэргийг шийдвэрлэжээ

2023 оны 11 сарын 02

АРХАНГАЙ АЙМГИЙН НУТАГ ДЭВСГЭР ДЭХ ЦАГААН ДАВААНЫ ОРЧИМ ГАРСАН ОСЛЫН ХЭРГИЙГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭЛЭЭ

Шийдвэрийн дугаар: 2023.10.30-ны өдөр №2023/ШЦТ/15

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй, 2023.11.01 шийдвэр-хураангуй: Дугаар 2


Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг Цагаан давааны ар уруудах хэсэгт 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр шатахуун тээвэрлэж явсан том оврын ачааны “Донгфэнг” маркийн тээврийн хэрэгсэл онхолдон тээвэрлэж явсан шатахуун асгарч гал гарсны улмаас 5 автомашин, 1 мотоцикл шатаж, 3 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 4 хүний эрүүл мэндэд хүнд, 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, 8 хүний амь нас хохирсон хэргийг шүүхээр хянан хэлэлцлээ.

Шүүх шүүгдэгч Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 7 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Улмаар 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар 2 жилийн хорих ялыг өршөөлд хамруулан, 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр; 

Шүүгдэгч М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2, 11.3 дугаар зүйлийн 2, 11.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар эрүүгийн хэргийг өршөөлд хамруулан хэрэгсэхгүй болгов.

Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын хохирлын зарим хэсгийг тээврийн хэрэгслийн эзэмшигч Т.Э компаниас гаргуулж, хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан Ш компанийг хууль буюу гэрээний дагуу хариуцагч биш гэж дүгнэсэн тул Ш компаниас нэхэмжилсэн хохирол хор уршгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж тус тус шийдвэрлэв. 

Санамж:

Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(116.44.196.217) 2023 оны 11 сарын 05

Жолоочид ч буруу өгөх юу байхав бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй явуулж бсн КАМПАНИ л

0  |  2
ayaya(66.181.161.43) 2023 оны 11 сарын 02

hench hariutslaga hvleehgvi buun turiin urshuul uuchlal ai teebriin heregsel ezemhigch kompani shuud bultana ain hairan saihan ger bvliin 5 gishvvd bvgd shataj tarchilj vhsen hench shorond suusangvi itgemeergvi yum

6  |  0
Tamir(66.181.161.205) 2023 оны 11 сарын 03

Uneheer haramsaltai zolgui yvdal bolson shuu bi ter uyd hedhem mashinii ard ni yvj bsn ter tom teregnii jolooch benzin asgarch bsniig haraad hajuugaar unguruh mashinuudad irj bga mashinudad chadlaaraa l zogsoohiig oroldoj hicheej haragdsan gevch zarim mashinuud toohgui hajuugaar ni zursuur l bsn tgel gal avalzaad ehlesen aimer bsn shuu iim zuil deer bugd uhamsartai bj shaardlagiig ni huleej avch ard ardah jolooch nartaa helj uhartsgaaj ayulaas holdhiig hicheesen bol odoo iim hund zuil bolohgui bsn bh daa

32  |  0
Хөөрхий(202.55.188.124) 2023 оны 11 сарын 02

Хөөрхий тэр хүмүүс маш их хохироод үлджээ

1  |  0
Top