Тансаг зэрэглэлийн брэндүүд Лисагаас НҮҮР БУРУУЛСАН уу?

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 11 сарын 02

 

Дэлхий дахинаа алдартай болсон BLACKPINK хамтлагийн гишүүд тансаг зэрэглэлийн брэндүүдтэй хамтран ажиллаад багагүй хугацааг өнгөрүүлсэн билээ. Гэсэн ч хамтлагийн гишүүн Лисагаас тансаг зэрэглэлийн брэндүүд нүүрээ буруулах болсон тухай мэдээлэл цацагдаж эхэлжээ. 

TV Report-д мэдээлснээр тансаг зэрэглэлийн брэндүүд Лисагийн сурталчилсан, арга хэмжээнд нь оролцсон зургуудийг устгаж эхэлсэн гэжээ. Тухайлбал BVLGARI компанийн гүйцэтгэх захирал Лисатай авахуулсан зургаа олон нийтийн сүлжээнээсээ устгажээ. Түүний энэхүү үйлдэл Хятад улсаас явуулж буй бодлогтой холбоотой байж магадгүй тухай мөн дурдсан байна. 

 

 

Лиса өнгөрөгч есдүгээр сард "Crazy Horse" кабаре театрт үзүүлбэр үзүүлсэн. Тус шоуг дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн алдартнууд үзэж сонирхсон бөгөөд эдгээр алдартнууд дунд хятадын жүжигчин Ангела Бэби, Женни Жан нар байжээ. Хятад улсын зүгээс Ангела Бэби, Женни Жан нарыг тус улсын Урлагийн холбооноос гаргасан дүрэмд "Алдартнууд садар самуун, ил задгай агуулга бүхий хууль бус үйл ажиллагаа зохион байгуулах, оролцох, сурталчлахыг хориглоно" хэмээн заасан байдаг заалтыг зөрчсөн хэмээн үзэж ХАР ЖАГСААЛТАД багтаасан гэх мэдээлэл цацагдаж байсан билээ. 

 

 

Энэ сарын 1-ний өдөр Хятадын интернэт хэрэглэгчдийн Weibo платформ Лисагийн албан ёсны хаягийг хаасан бөгөөд Лиса болон түүний ээжийн инстаграм хаягруу халдаж, доромжилсон сэтгэгдлээр дүүргэх болсон.

 

 

Ийнхүү Хятадын зах зээлд гишгэх газаргүй болж буй Лисаг брэндийнхээ нүүр царайгаар ажиллуулах нь алдартай брэндүүдэд алдагдал авчирч болзошгүй. Тансаг зэрэглэлийн брэндүүд нийт борлуулалтынхаа 20 гаруй хувийг Хятадын зах зээлээс бүрдүүлдэг. Хятадын тэрбум гаруй хүн амд бараагаа борлуулах боломжгүй болох нь эдгээр брэндүүдийн хувьд сүйрэл тул арга буюу Лисагаас зайгаа барьж байж магадгүй хэмээн олон нийт таамаглаад байна. 

Лисагийн хувьд YG энтертайнменттай хийсэн гэрээгээ дуусгавар болгож буй. Мөн эдгээр брэндүүдтэй хийсэн гэрээ нь дуусгавар болж байгаа тул ийнхүү сурталчилгаануудаа эргүүлэн татаж байж магадгүй гэх таамаглал мөн гарчээ. 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (66.181.188.157) 2023 оны 11 сарын 04

Яана даа хөөрхий

1  |  0
G(103.212.116.135) 2023 оны 11 сарын 05

Yu gsen ug ym ene humuus chini solongosdoo l ner hundtei bhad bloo ym bish uu . Harin ter zochin gdeg nertei ym ystoi olon jil sonj shutej ircheed sonin sonin ym bichdiin ter hun hate hj bna gdeg chini duunuudiig n sonsoj bj l shuumj bichne ter uydee gants ch gsen udaa shutej bgaagui gj uu delhii dahin zuwshuursun kpop iin nomer 1 bujigchin shuu\n

8  |  2
Zochin(103.57.93.252) 2023 оны 11 сарын 05

Ugaasaa hen ch bish shte Lisa, zugerr l bujigledeg ohin. Ymar unet zuilgui. Black pink tarhad hen ch bish bolnoo ged helsendee.

N(66.181.181.85) 2023 оны 11 сарын 05

Ashqu2 ahahahhh

зочин(66.181.176.184) 2023 оны 11 сарын 05

Арай ч тэгтлээ дор орж тэнэгтэхгүй байлгүй дээ, Хятадаас айгаад нэг жүжигчинтэй хийсэн гэрээгээ цуцалдаг арчаагүй компани гэж юу байх вэ дээ, Энэ компани чинь Арногийн мэдлийн компаниудын л нэг биз дээ

Top