BLACKPINK хамтлагийн гишүүн Лиса дэлхийн алдарт тансаг зэрэглэлийн брэндүүд болох BVLGARI, Celine зэрэг брэндүүдийн нүүр царайгаар ажиллах эрхэм хүндтэй үүргийг хүлээсэн нэгэн. Гэсэн ч түүний сурталчилгааны зургууд хятадын Weibo хуудаснаас устгагдсан нь багагүй маргаан дагуулаад байна.
Хэдхэн хоногийн өмнө Лисагийн Weibo дээрх хувийн хаяг устгагдсан. Энэ нь түүний Crazy Horse дахь үзүүлбэрээс үүдэлтэй байж магадгүй гэх таамаглал гараад байгаа бөгөөд түүнийг нэг талаараа садар самуун сурталчилсан хэмээн үзэж байгаа аж. Харин алдартай брэндүүд түүнээс нүүр буруулах болсон шалтгаан нь хятадын зах зээл дээр шахагдахаас сэргийлсэн үйлдэл байж мэдэх гэнэ.
Одоогийн байдлаар BVLGARI болон Celine энэхүү асуудалд ямар нэгэн тайлбар өгөөгүй байна. Өмнөд Солонгосын интернэт хэрэглэгчид Лисаг хятадын зах зээлээс ийнхүү шахагдаж байгаа нь буруу үйлдэл хийснээс нь үүдэн гарч буй үр дагавар хэмээж байгаа бөгөөд "шүтээн" хүний хувьд тайчих үзүүлбэр үзүүлсэн нь зохисгүй явдал хэмээн шүүмжилж эхэлжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Zuv.Ugaasaa garal ugsaa muutai hun yaj zugeer baihavdee.Thai chuud huvguudee ohid bolgood gudmaar 1 zaraad baij baidag bizdee?! Anh tsarai muutai haltar ohin l baisan,mes zasald orood kpop-r od bolchihood daruulgatai baisan ni deer baih oo.