2024 онд аялахад тохиромжтой орноор Монголыг НЭГДҮГЭЭРТ нэрлэжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 11 сарын 03

Дэлхийгээр аялагчдын гарын авлага болсон хамгийн том платформ болох Lonely Planet энэ жил байгуулагдсаны 50 жилийн ойгоо тэмдэглэж байгаа билээ. Тус сайт 50 жилийн тэмдэглэлт өдрийнхөө хүрээнд "2024 онд аялахад тохиромжтой шилдэг 50 газар"-ыг танилцуулжээ. Ингэхдээ 50 улсыг бүс нутаг болон хот, тогтвортой аялал жуулчлалтай, үнэ цэнтэй гэхчлэн 5 төрөлд хувааж, ангилал тус бүрт 10 улсыг нэрлэсэн байна. 

Энэ жагсаалтын “Аялал жуулчлалын шилдэг орнууд” ангиллын нэгдүгээрт Монгол Улс жагсжээ. 

Lonely Planet сайт өргөн уудам газар нутагтай Монгол Улсад аялахад адал явдлаар дүүрэн хөтөлбөртэй байж чадна гэдгийг онцлоод, өвөрмөц хоол, онцгой хөгжмийн соёлтой зэргээр тодорхойлжээ. 

 

 

CNN-д энэ тухай "Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг "Монголд зочлох жил" болгон зарласан. Монголчууд дэлхийн өнцөг булан бүрээс жуулчид хүлээж авахын тулд 650 сая ам.долларын өртөг бүхий шинэ нисэх онгоцны буудал барьж, аялагчдын визний нөхцлийг хөнгөвчилж, дэд бүтцээ сайжруулсаар байгаа" гэж мэдээлжээ. 

 

 

“Аялал жуулчлалын шилдэг орнууд” жагсаалтад баруун Африк, Энэтхэг, Марокко, Чили, Бенин, Мексик, Узбекистан, Пакистан, Хорват, Карибын тэнгисийн зүүн хэсэгт орших Сент Люсиа зэрэг орнууд багтжээ. 

 

 

"Шилдэг бүс нутаг" ангилалд Баруун Балканы хойгийн Транс-Динарика дугуйн зам орсон бол "Шилдэг хот"-оор Кенийн нийслэл Найроби шалгарсан байна. 

"Тогтвортой аялал жуулчлалтай газар"-аар Испани Улс нэрлэгдсэн бол "Аялахад бага өртөг зарцуулах газрууд" жагсаалтад АНУ-ын Чикаго, Милуоки, Детройт зэрэг хотууд багтжээ.

Харин Алжир улсад та бага хугацаанд түүхийн дурсгалт олон газар үзэх боломжтой ажээ. 

 

Аялахад тохиромжтой газрууд


 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Kk(76.105.223.57) 2023 оны 11 сарын 05

дан хөгжил буурай өрөвдөлтэй орнууд л байна. баярлаад байх юм бол биш.

0  |  0
Top