Жи Ён одоог хүртэл ХУРИМЫН БӨГЖГҮЙ байгаа шалтгааныг тайлбарлалаа

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 11 сарын 03

 

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 10-нд к-попын хоёрдугаар үеийн алдартан болох T-ara хамтлагийн Жи Ён мэргэжлийн бэйсболийн тамирчин Хван Жэ Гён нар хуримаа хийсэн. Гэсэн ч Жи Ён өнөөг хүртэл хуримын бөгжгүй байгаа нь олны анхаарлыг ихээр татжээ.

Хосууд чухам яагаад тогтсон уламжлалыг зөрчин, өнөөг хүртэл хуримын бөгжгүй байгаа тухай Жи Ёны нөхөр Хван Жэ Гён "Жи Ён надад хуримын бөгж битгий аваарай. Хуримын бөгж хэтэрхий үнэтэй шүү дээ. Тэгээд ч үргэлж зүүж чадахгүй. Чи үүнд дургүй биз дээ гэсэн. Үнэтэй очир эрдэнийн төлөө мөнгө үрэхээс илүүтэй хоёулаа өдөр тутамдаа зүүж болохуйц бөгж сонгохыг хүссэн. Эцэст нь бид Tiffany & Co брэндээс хос бөгж сонгохыг илүүд үзсэн. Тэр үед ч гэсэн Жи Ён энэхүү брэндийн үнэтэй бөгж зүүхээс санаа зовсон хэвээр л байсан" гэжээ. 

Хосууд хайрынхаа үнэ цэнийг очир алмаазаар хэмжихээс татгалзан, өдөр тутамдаа зүүж болохуйц хос бөгж ийнхүү сонгожээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top