УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунай нарын дөрвөн хүнд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2023.11.04/ Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10:00 цагт эхэлсэн. Хурал өмгөөлөгчдийн тавьсан санал, прокурорын зөвшөөрлөөр хаалттай үргэлжилж, дөнгөж сая завсарлалаа.
Шүүгдэгч Т.Бадамжунай шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэгтээ тэргэнцэртэй ирсэн бөгөөд хүний хэлж ярьж байгааг ойлгож байгаа ч өөрөө сайн ярьж чадахгүй гэдгээ шүүх хурлын үеэр өмгөөлөгчөөрөө дамжуулж уламжилсан байдаг.
Тодруулбал, шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг дөнгөж эхлэх үед шүүгдэгч Т.Бадамжунайгаас шүүгч ийнхүү асуусан билээ.
Шүүгч: Т.Бадамжунай танд ирцтэй холбоотой санал байна уу. Үг хэлж, ярьж чадах уу?
Шүүгдэгч Т.Бадамжунай: /Толгой сэгсрэв/
Шүүгч: Ярихгүй юу, тэгвэл яаж хүсэл зоригоо илэрхийлэх вэ?
Шүүгдэгч Т.Бадамжунай: ...
Шүүгч: Хэлсэн ярьсан зүйл ойлгож байна уу?
Шүүгдэгч Т.Бадамжунай: /Толгой дохив/
Шүүгч: Нэг өмгөөлөгч тань шүүх хуралдаа оролцож чадахгүй гэдэг үндэслэлээ тодорхой тайлбарлаж, бичиг ирүүлсэн байна. Шүүх хурлыг цаашаа үргэлжлүүлж, асуудлыг хэлэлцээд явахад танд татгалзах зүйл байна уу.
Шүүгдэгч Т.Бадамжунай: /Толгой сэгсрэв/
Шүүгч: Байхгүй юу, үг хэлж чадахгүй байгаад байна уу, тээ.
Өмгөөлөгч: Муу ярьж байгаа... гэсэн юм.
Тэгвэл шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг зургаан цаг орчим үргэлжилж, дөнгөж сая завсарлалаа. Одоогоор шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахаар зөвлөлдөж байна. Шийдвэрийг эргэн мэдээлэх болно.
Сэтгэгдэл ( 7 )
mongolyg tsoloj baikhdaa xamaryn xaniad xurdeggyi biz dee xulgaichaa odoo chinii eelj irsen
mongolyg tsoloj baikhdaa xamaryn xaniad xurdeggyi biz dee xulgaichaa odoo chinii eelj irsen
mongolyg tsoloj baikhdaa xamaryn xaniad xurdeggyi biz dee xulgaichaa odoo chinii eelj irsen
mongolyg tsoloj baikhdaa xamaryn xaniad xurdeggyi biz dee xulgaichaa odoo chinii eelj irsen
Иймэрхүү өлөн хулгайчууд яаж жүжиглэж нохойдохоо мэдэлгүй дээ. Хаан заан мэт байсан шигээ байл дөө новшоо
2000-AAD ONI UED HUDUU oron nutagt neg nuhur hereg hicheed. genet helgui bolj hergees multarsan gedeg 10-aad jil helgui yawaj genet held orson gedeg nutgin arduud yarij baisan shuu\n\n
Харооцо Ганзалис шиг юм болох нь ээ!