Ойрхи Дорнодод үргэлжилж байгаа Израил, Палестины мөргөлдөөн улам хурцадсаар байна. Хоёр улсад спортын бүх уралдаан, тэмцээнийг цуцалсан, хэзээ сэргэх нь мэдэгдэхгүй хэвээр байгаа билээ.
ОУОХ-ны тэргүүн Томас Бах Германы DPA агентлагт ярилцлага өгөхдөө "Тамирчид улс төрөөс болж, хэлмэгдэх ёсгүй" гэдгийг онцлон тэмдэглэлээ.
Тэрээр “Бид байдлыг ажиглаж байгаа. ОУОХ-ноос тамирчид Засгийн газрынхаа хийсэн үйл ажиллагааны өмнөөс хариуцлага хүлээх ёсгүй гэдэг зарчим баримтална. Хэрэв ямар нэг тамирчин, албаны хүн бусад тамирчдын эсрэг ялгаварлан гадуурхах үйлдэл гаргавал бид тухайн ҮОХ, спортын холбоонд нь арга хэмжээ авах болно. Цаашдаа араб тамирчид болон Палестиныг дэмжигч тамирчид Израилын багийн оролцсон тэмцээнд оролцохгүй эсэргүүцэл зарлах байх. Ингэж болохгүй. Тэгвэл бид улстөрчдөд ялагдаж, ижил улстөрийн үзэлтэй тамирчид нэг тэмцээнд оролцдог завхрал үүснэ” гэж мэдэгдлээ.
Эх сурвалж: Холбоодын Нэгдсэн УАШТ / Unified National Championships
Сэтгэгдэл ( 3 )
Манайх тамирчин Б.Чинзоригийг боксын холбооноос хасах хэрэггүй байсан юм. ОУОХ-ноос өргөдлийн дагуу хассан тохиолдолд хасах ёстой байсан юм. Тамирчин хүн эрхээ хязгаарлуулах тохиолдол байхгүй байсан юм.
Энэ нэг утсан хүүхэлдэй байнаа. Одоо дайн хийж байгаа украйн израйль хоёроо олимпоос хасаачээ. Орос беларусыг хасчихсан биз дээ.
Орос Беларусийн тамирчдыг тэгвэл яагаад ялгаад байгаа юм бол?