Тамирчид спорт дахь хүчирхийлэл, дарамтын эсрэг тэмцэнэ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 11 сарын 05

МҮОХ-ны Тамирчдын комиссын хурал энэ долоо хоногт "Олимпик хаус"-т болж, хуралд ОУОХ-ны Гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Тамирчдын комиссын дарга Д.Отгондалай нар болон Комиссын гишүүд оролцсон юм. 

Хурлаар ОУОХ-ны Тамирчдын комисс байгуулах тухай зааврын хүрээнд дүрмээ шинэчлэх ажлыг эхлүүлэв. Мөн Тамирчдын комиссын үйл ажиллагааг түлхүү идэвхжүүлэх тухай санал солилцож, ирэх оны ажлын төлөвлөгөөг хэлэлцсэн юм. 

Тухайлбал, МҮОХ-ны Тамирчдын комиссоос олон нийтийн оролцоог дэмжсэн ажлуудыг өрнүүлэх, спорт, олимпын хөдөлгөөн дэх хүйсийн тэгш байдлыг хангах, спорт дахь хүчирхийлэл, дарамтын эсрэг тэмцэх, тамирчдад тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлох, допингийн сөрөг үр дагаврын тухай сурталчлах зэрэг ажлуудыг өрнүүлэхээр санал солилцож, тохиролцжээ.
 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
S(59.153.113.227) 2025 оны 03 сарын 13

45DEESH80955877

1  |  0
S(59.153.113.227) 2025 оны 03 сарын 13

ZYGAATSI80955877

1  |  0
zochin(49.109.2.149) 2025 оны 03 сарын 13

chadah chi kkkk

1  |  0
S(59.153.113.227) 2025 оны 03 сарын 13

SEKSDN80955877

1  |  0
Top