Аль Пачино хүүхдийн тэтгэмжид сар бүр 30.000 ам.доллар төлнө

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 11 сарын 06

 

83 настай жүжигчин Аль Пачино, 29 настай Нур Альфаллах нар энэ оны зургаадугаар сард бяцхан үрээ өлгийдөн авсан. Гэсэн ч хосууд хоёр тийш болж буй бололтой. 

Өнгөрсөн долоо хоногт Лос Анжелес хотын шүүхээс Аль Пачино сар бүр хүүхдийн тэтгэмжид 30.000 ам.доллар төлөх ёстой гэх шийдвэр гаргажээ. Мөн Аль Пачино залуу найз бүсгүйдээ 110.000 ам.долларын нөхөн төлбөр өгөх шаардлагатай болсон бөгөөд шөнийн цагаар ажилладаг сувилагчид нь 13.000 ам.доллар, цаашид эмнэлгийн тусламж үйлчилгээний бүхий л төлбөрийг нь төлөх үүрэг хүлээжээ.

Энэ шүүхийн шийдвэрт хүүхдийн сургуулийн төлбөр ч мөн багтжээ. Аль Пачино жил бүр хүүхдийнхээ боловсролд зориулж 15.000 ам.доллар хадгаламж руу нь хийх үүрэг хүлээв. 

Нур Альфаллах аравдугаар сарын 26-ний өдөр хүүхдээ ганцаараа асран хамгаалах хүсэлт гаргажээ. Шүүхээс Аль Пачино, Нур Альфаллах нарыг хүүхдээ хууль ёсны дагуу хамтран асрах хамгаалж, харин Нур Альфаллах өөр дээрээ авч өсгөхөөр шийдвэрлэсэн байна. Аль Пачино болон Нур Альфаллах нар 2022 оны дөрөвдүгээр сард анх олны өмнө хамтдаа гарч ирсэн бөгөөд хосууд ковидын үед танилцаж дотносжээ. 

Нур Альфаллахын хувьд 23 настай байхдаа 74 настай телевизийн продюсер Мик Жаггертай болздог байсан нэгэн. Ихэвчлэн нас дээр гарсан эрчүүдтэй болздог гэдгээрээ алдартай Нур Альфаллах салалтын баяраа дүүгийнхээ хамтаар тэмдэглэж буй нь папарацичдын дуранд буужээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top