Арабын нэгдсэн Эмират улсын АбуДаби хотноо болж буй жюү жицү бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний насанд хүрэгчдийн -94 кг жинд барилдсан МУБИС-ийн JUMP хөтөлбөрийн оюутан, тамирчин Г.Гантулга түрүүлж, аваргын алтан медаль хүртлээ.
Манай тамирчин эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт БНСУ-ын тамирчныг оноогоор, гуравдугаар тойрогт Оман улсын тамирчныг цэвэр, дөрөвдүгээр тойрогт Гүрж улсын тамирчныг оноогоор, зооны аваргын төлөө Казахстаны тамирчныг цэвэр, аваргын алтан медалийн төлөө ОХУ-ын тамирчныг оноогоор ялж, аварга болжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Олимпын аварга болоорой гэнэ үү, энэ ж ж гэдэг юм чинь олимпын төрөл болчихсон юм уу, ирэх парисын олимпод орох уу тэгээд, үгүй бол жаахан баримжаатай пялдагадамаар байна шүү
манай тамирчид л үнэхээр мундаг юмаа. Олимпийн аварга болоорой.