Ичиножёогийн зодог тайлах ёслол хоёрдугаар сард болно

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 11 сарын 06

 

Монголын сүмоч, “Үлэмж биет” Ичиножёо А.Ичинноров гэнэт зодог тайлах болсон мэдээ Зуны тэмцээний өмнө гарч, сүмо сонирхогчдыг гонсойлгосон. Сэкивакэ асан Ичиножёогийн зодог тайлах ёслол 2024 оны хоёрдугаар сарын 11-нд Токиод болох тухай эх сурвалжууд мэдээлжээ. 

Дэвжээний багштай муудалцсаны улмаас сүмог орхисон түүний зодог тайлах ёслолд ояката, бөхчүүд ирэхгүй гэх мэдээлэл мөн цацагджээ. Ичиножёо Япон хэвлэлд энэхүү зодог тайлах ёслол нь Сүмогийн холбоотой хамаагүй, өөрөө хувиараа ёслолоо зохион байгуулахаар болсон гэжээ. 

Гэхдээ Монголын сүмочид, ояката нараа урих тухайгаа дурджээ. 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хмл(66.181.179.194) 2023 оны 11 сарын 06

Ааштай тэнэг хүн юм байна

0  |  0
Top