"Mаroon 5" хамтлагийн ахлагч Адам Левин, Victoria's Secret-ийн сахиусан тэнгэр Бехати Принсло нар араар тавилтын дуулианаас нэг жилийн дараа хамтдаа улаан хивсний ёслолд хүрэлцэн иржээ.
Өнгөрсөн оны есдүгээр сард Адам Левин олон нийтийн сүлжээгээр охид бүсгүйчүүд рүү сээтэгнэсэн өнгө аяс бүхий хэллэгтэй зурвас илгээж, нэр бүхий бүсгүйчүүдтэй гэр бүлээс гадуурх харилцаанд орсон гэх мэдээлэл цацагдсан. Тухайн үед Бехати Принсло бие давхар байсан бөгөөд хосууд гэр бүлээ хамгаалж үлдэхээр шийдсэн тухайгаа дурдаж байсан билээ.
Энэхүү үйл явдлаас хойш хосууд улаан хивсний ёслолд оролцоогүй. Дуулиан, шуугиан намжиж, хамтдаа улаан хивсний ёслолын ажиллагаанд оролцсон тэд тун ч эв хавгүй нэгнээ тэвэрч байгааг шүтэн бишрэгчид нь онцолсон байна.
Сэтгэгдэл ( 0 )