"Friends" киноны од, жүжигчин Мэттью Перригийн оршуулах ёслол орон нутгийн цагаар өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт болж өнгөрсөн. Түүний оршуулах ёслолд "Friends" киноны жүжигчид хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүлжээ.
Мэттью Перригийн таалал төгссөн нь жүжигчин Женнифер Энистонд тун ч хүнд туссан тухай Женниферийн найзууд ярьжээ. Мэттьюг нас барсан гэдэгтэй эвлэрч чадахгүй байгаа тэрээр ердөө жил гаруйн өмнө аавыгаа алджээ. Гуниг, харуусал нь тайлагдаж амжаагүй байхад дахин сайн найзаа алдсан тэрээр цөхрөнгөө барж буй тухай ойр дотнынхон нь дурдсан байна.
Талийгаач Мэттью Перри Женнифер Энистоны тухай "Тэр надад харамгүй тусламжийн гараа сунгасан нэгэн. Би түүнд үнэхээр талархаж байна. Тэр намайг донтолттойгоо тэмцэж байх үед хамгийн түрүүнд надад санаа тавьсан нэгэн. Бид "Friends" кинонд тоглохоос гурван жилийн өмнө найзуудаараа дамжуулан танилцаж байсан юм. Би тэр үед түүнд дурлачихсан. Гэвч тэр надаас татгалзаж, найзууд байхыг илүүд үзэж байгаагаа хэлсэн. Бид найзууд байж чадахгүй л гэж бодож байсан. Гэхдээ цуврал эхэлсний дараа тэр намайг сонирхохгүй байсан учраас миний мэдрэмж ч мөн буурсан. Тэгээд л бид сайн найзууд болж чадсан" хэмээж байжээ.
Сэтгэгдэл ( 0 )