ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотын “Гвоздь” худалдааны төвд үүрээр түймэр гарч, 22 мянган кв.м талбайг хамарчээ.
Галыг унтраахаар 126 гал сөнөөгч ажиллаж байгаа талаар Буриадын тэргүүн Алексей Цыденов мэдэгдсэн байна. Түймрийг бүрэн унтраагаагүй байгаа аж.
Гал болон түймрийн их утаа холоос ч харагдаж байгаа юм. Худалдааны төвд гал гарах үеэр зургаан хүн гадаа гарч ирж чадсан бөгөөд гэмтэж түлэгдсэн хүн байхгүй гэнэ.
Сэтгэгдэл ( 4 )
Яасан ч олиггүй нэртэй газар вэ,монголчууд болохгүй бүтэхгүй юмыг шоронгийн хадаас гэдэг юм.
Яасан тохиромжгүй нэртэй газар вэ
Украйнууд шатаасан болоод дуусах биз дээ, одоо Орост болж байгаа болохгүй бүтэхгүй бүхэнд украйнууд буруутай болсон, кк
tsedenovoor untraalga olon um hutsaad bsan ishig ehiigee morgrodog shig