Брэдли Күүпер Жижи Хадидийн гоо үзэсгэлэн төдийгүй оюун ухаанд ДУРЛАСАН гэжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 11 сарын 07

 

Шинэхэн хос Брэдли Күүпер, Жижи Хадид нарын харилцаа тун хурдацтай өрнөж байгаа тухай эх сурвалжууд мэдээлжээ. 

Хосууд аравдугаар сарын 5-нд Via Carota-д оройн зоог барих үеэрээ анх папарацичдын дуранд өртсөн. Үүнээс хойш хэд хэдэн удаа хамтдаа яваа харагдсан тэднийг үерхэж байгаа гэдгийг олон эх сурвалж баталсан билээ. 

Хосуудын дотнын найз хэлэхдээ "Брэдли Күүпер Жижи Хадидийн гоо үзэсгэлэн төдийгүй оюун ухаанд нь ч мөн татагддаг. Тэр түүний бүх зүйлд дурласан. Жижигийн оюун бодол түүний сонирхлыг ихээр татдаг" гэжээ.

Тэд анх Брэдли Күүперийн экс эхнэр Ирина Шейкээр дамжуулан танилцаж байсан гэдэг. Ирина Шейк, Брэдли Күүпер нар хоёр тийш болсон ч сайн харилцаатай байж, хүүхдүүдээ хамтран өсгөсөөр буй. Харин Жижи Хадидийн хувьд дуучин Зейн Маликаас салснаас хойш жүжигчин Леонардо ДиКаприотой хэсэг хугацаанд болзож байжээ. 

 

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (139.5.216.16) 2023 оны 11 сарын 10

Тэр зурган дээр цаана нь нэг хулгайч явж байна шүү анхаарал болгоомжтой байгаа

0  |  0
mgl(66.181.184.117) 2023 оны 11 сарын 09

ok

0  |  1
Иргэн(103.212.116.96) 2023 оны 11 сарын 07

Эмэгтэй хүний ухаан юм даа.хүүхдүүдээ сайн хойд ээжтэй болгоод

1  |  0
Top