Монголын сүмоч, “Үлэмж биет” Ичиножёо А.Ичинноров гэнэт зодог тайлах болсон мэдээ Зуны тэмцээний өмнө гарч, сүмо сонирхогчдыг гонсойлгосон. Дэвжээний багштай муудалцсаны улмаас сүмог орхисон түүнд харамсах хүн олон байгаа билээ. Сэкивакэ асан Ичиножёогийн зодог тайлах ёслол 2024 оны хоёрдугаар сарын 11-нд Токиод болох юм. Түүнтэй Японы сэтгүүлчид уулзаж, ярилцсан байна. Энэ жил 30 настай тэрээр юу бодож, юунд харамсаж явдаг бол?
-Таныг магэ үсээ тайраад хаячихсан гэсэн цуурхал хүртэл гарсан шүү дээ. Энэ талаар?
-Саяхан үс авах ёслолоо хийхээр шийдсэн. Хэдэн хүн оролцохыг шийдээгүй байна. Урилгаа тарааж эхэлсэн.
-Сүүлийн ёслолоо Кокүгикан ордонд хийж, маваши зүүн, сүүлийн барилдаанаа хийх хүсэлтэй байсан байлгүй?
-Тийм л дээ, гэхдээ Токиогийн нэгэн зочид буудалд хийхээр болсон. Дэмжиж байсан бүх хүн, эмэгтэйчүүдэд хүртэл хайч хүргэх боломж олгох юм. Мавашитай албан ёсоор хийж чадахгүй ч эцэст нь ямар ч гэсэн хийх боллоо.
-Таныг дахиад хэдэн жил барилдах боломжтой байсан гэж хэлэх хүн олон байгаа?
-Нэгэнт зодог тайлсан хойно одоо юу ярих вэ. Хийх юмаа хийсэн нэж бодож байгаа хойно харамсах зүйлгүй. Сүүлийн башёдоо түрүүлсэндээ баярладаг. Харин гэнэт зодог тайлсандаа дэмжиж байсан хүмүүсээсээ уучлал гуймаар байна.
-Ояката, дэвжээнийхэн чинь оролцохгүй юу. Уг нь хамгийн сүүлд ояката магэг тайрдаг шүү дээ?
-Өөрөө хийж байгаа ёслол болохоор дэвжээнээс оролцохгүй байх гэж бодож байна. Сүүлд хэнээр хайчлуулахаа шийдээгүй байгаа.
-Сүмогийн холбооноос таныг архи ууж, эвгүй байдал гаргасан гэж мэдээлж байсан. Энэ талаар?
-Ямар ч хүн заримдаа архи ууж, согтох явдал гардаг. Гэтэл намайг шар сэтгүүл дээр архинд орсон гэж хүртэл бичсэн байсан. Гэхдээ фэнүүд маань өөрсдөө дүгнэлт гаргана биз. Одоо ч би найз нартайгаа уух үе байдаг ч хэтэртлээ ууж байгаагүй. Цаашдаа Японд амьдрах тул фэнүүд үргэлж дэмжиж байгаасай гэж хүсэж байна. Би одоо ч сүмодоо хайртай. Ояката надад сүмо зааж, тус болсон хүн.
-Саяхан Монголдоо очоод, нутагтаа байж байгаад ирсэн. Хэр байв даа?
-Зодог тайлаад хэдэн сар боллоо. Монголдоо Архангай аймагтаа хэсэг байсан. Улаанбаатарт наадам үзсэн. Хөдөөний малчин амьдрал сайхан байлаа. Сумынхаа спорт ордонд Улаанбаатараас дуудан урьж, цайллага хийсэн. Их хүн цугласан. Нутагтаа сайхан амраад Японд эргэн ирлээ. Токиод ганцаараа амьдарч байна. Удахгүй жолооны үнэмлэх авна.
-Жин хасав уу?
-Бараг хэвээрээ байгаа байх. Сайн мэдэхгүй байна. Хоолны дэглэм барьдаггүй. Хоолоо гэртээ өөрөө хийж байгаа. Ихэнхдээ монгол хоол хийдэг.
-Цаашдын төлөвлөгөө?
-Бодож байгаа ч шийдээгүй л байна. Ямар ч гэсэн магэ авах ёслолоо хийнэ. Монгол, Японд ирэн очин байгаа ч Японд арай удаан байх болов уу. Тэгэхээр иргэншлээ буцаагаад Монгол болгох бодол байхгүй. Ямар ч гэсэн Японд ажил хөдөмөр эрхэлнэ.
-Хурим хийх бодол бий юу?
-Одоохондоо үгүй. Эхнэртэй бол ёслолд туслаад сайхан байх байсан байх. Одоо бүгдийг ганцаараа л хийж байна.
Сэтгэгдэл ( 10 )
Дүүгийн цаашдын зам өлзийтэй байхыг ерөөе. Одоо өнгөрснөөсөө сургамж авч ирээдүйдээ амжилтт гаргах замаар сонгож тууштай зүтгэх хэрэгтэй. Ялангуяа монголчуудтайгаа болгоомжтой хандах хэрэгтэй. Ихэнх нь хулхи болсон ш дээ. Харин нь дэвжээнийхэнтэйгээ холбоотой байж өөрөө буруугүй ч уучлал гуйсан нь дээр
Мөрөөрөө олон таван үггүй хүн шиг л байсан. Яагаад Сумогоо орхих болов доо.
Түрүүлсэнд баяр хүргэе монголчууд хүлээлт их л бсан байх архиа бага ууж хүний тусыг санаж яваарай
Түрүүлсэнд баяр хүргэе монголчууд хүлээлт их л бсан байх архиа бага ууж хүний тусыг санаж яваарай
дэвжээнээсээ уучилал гуйгаарай буруугүй ч байсан
Ahiad hed turuulchihgui de,haramsaltai bnaa
Нохойн замаар орж дээ
DYYDLGN MERGJLN SEKSYGEER VBNA80955877
SEKSDN80955877XUSNEER AX NRT
Сайн барилдсан .ямарч байсан түрүүлж чадсан шүү.