Алтан суултуур хулгайлсан дөрвөн этгээдийг БАРИВЧИЛЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 11 сарын 07

 

18 каратын жинхэнэ алтаар хийсэн суултуур 2019 оны есдүгээр сарын 14-ний өдөр Английн Бленхейм ордноос алдагджээ. Ойролцоогоор 5.9 сая ам.доллар буюу ойролцоогоор 20 орчим тэрбум төгрөгөөр үнэлэгдэх энэхүү суултуурыг хулгайлсан байж болзошгүй дөрвөн этгээдийг дөрвөн жилийн дараа яллагдагчаар татаад байна. 

Энэхүү алтан суултуур хулгайд алдагдснаасаа хойш улам бүр алдартай болсон. Уинстон Черчиллийн төрсөн нутаг Бленхайм ордонд болсон уран зургийн үзэсгэлэнд тавигдах үеэрээ хулгайд алдагдсан энэхүү суултуурыг 39 настай Жеймс Шин,  38 настай Майкл Жонс, 35 настай Фред Доу, 39 настай Бора Гуккук нар хулгайлсан болох нь тогтоогджээ. 

 

 

Прокуроруудын зүгээс тэднийг албан ёсоор яллагдагчаар татаж байгаа тухайгаа өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 7-ний өдөр мэдэгджээ. Эдгээр дөрвөн залууд холбогдох анхан шатны шүүх хурал энэ сарын 28-ний өдөр Английн Оксфордын шүүх танхимд болох ажээ. 

4,8 сая фунт стерлинг буюу 5,9 сая доллараар үнэлэгдсэн тус суултуур хулгайлагдахаасаа өмнө дэлхий даяар шуугиан тарьсан. 2016 онд уран бүтээлч ноён Каттелан энэхүү суултуурыг Нью-Йорк дахь Соломон Р.Гуггенхаймын музейд суурилуулсан бөгөөд үзэхээр ирсэн зочид урт дараалалд оочерлох болсон байна. 2019 оны есдүгээр сард уг суултуурыг Уинстон Черчиллийн гэр бүлийн ордон болох Бленхеймд Каттеланы бүтээлийн үзэсгэлэнгийн нэг хэсэг болгон суурилуулжээ. Ариун цэврийн өрөөнд суурилуулсан энэхүү суултуурыг тухайн үед хүн хулгайлчихна чинээ санаагүй Каттелан хулгай гарсан гэхийг сонсоод хэн нэгэн нь тоглож байна хэмээн бодсон тухайгаа ярьсан байдаг. Учир нь тэрээр "Суултуур хулгайлах тэнэг байхгүй" гэж бодож байсан бөгөөд уг суултуурыг алтаар хийсэн гэдгийг хэсэг хугацаанд тэрхэн зуур мартсан байсан гэжээ. 

Каттелан алтан суултуур гурвыг бүтээсэн бөгөөд нэг нь ийнхүү хулгайд алдагдаж, дэлхий дахинаа шуугиан тарьсан байна. 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(86.111.136.115) 2023 оны 11 сарын 08

Ha ha ha suultuut husaj yabhin

0  |  0
зочин(202.126.89.45) 2023 оны 11 сарын 07

азгүй золигнууд шоронд дуудуулах нэр нь тодорхой болчлоо до.кк

0  |  0
Top