ДАШТ-д түрүүлсэн Монголын даамчид эх орондоо иржээ

2023 оны 11 сарын 07

Зуун буудалт даамын өсвөр, залуучуудын ДАШТ Польш улсын Полице хотод болж, аваргууддаа тодрууллаа. Тус тэмцээнд оролцсон Монгол Улсын баг өнөөдөр /2023.11.07/ эх орондоо ирсэн байна.

18 орны 350 тамирчин оролцсон энэ тэмцээнд Монгол Улсаас 31 тамирчин 10 насны ангилалд орж 6 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж нийлбэр дүнгээр тэргүүлжээ.

Тодруулбал, хөвгүүдийн 5-8 насанд Н.Хангай, 9-10 насанд Г.Санчир, охидын 5-8 насанд Б.Эрмүүнзаяа, 11-13 насанд Э.Даариймаа, 14-16 насанд Б.Есүй, 17-19 насанд Б.Мөнхжин нар алтан медаль хүртэж дэлхийн аваргын болзлыг хангалаа.

Мөн хөвгүүдийн 5-8 насанд М.Дөлхүс, охидын 5-8 насанд Б.Энхмаа, 17-19 насанд Б.Мишээл нар мөнгөн медаль хүртсэн бол охидын 09-10 насанд Э.Номунзаяа, хөвгүүдийн 11-13 насанд Т.Энхсүлд, 14-16 насанд А.Дашчирэв нар хүрэл медаль хүртжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top