Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат нарт ял оноолоо

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 11 сарын 08

АТГ-аас Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат, ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатар, АН-ын дэд дарга Ч.Отгочулуу нарыг бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэмээн шалгаж, яллагдагчаар татсан. Тэгвэл тэдэнд холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр /2023.11.07/ боллоо. Шүүхээс тэднийг гэм буруутайд тооцож, ял оноолоо. 

Тодруулбал, яллагдагч Н.Мөнхбатыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад давуу эрх олгсосон гэх үндэслэлээр дөрвөн жилийн хорих ял оноосон юм. Түүнийг Худалдаа хөгжлийн банканд давуу байдал олгон зах зээлийн ханшаас өндөр үнээр буюу 27.5 тэрбум төгрөгөөр 14 давхар барилгаас хоёр давхрыг нь худалдан авсан хэрэгт гэм буруутайд тооцов. Түүнчлэн зах зээлийн ханшийн зөрүү болох 4.9 тэрбум төгрөгийг Худалдаа хөгжлийн банкнаас гаргуулж Хөгжлийн банканд олгохоор шийдвэрлэжээ. 

Харин тухайн үед Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан Ч.Отгочулууд хоёр жилийн хорих ял оноолоо. Тэднийг өчигдөр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461-р анги руу ачиж, ял эдлүүлэх хорих ангид нь хуваарилтал хорихоор боллоо. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
S(59.153.114.207) 2023 оны 11 сарын 08

SEKSDN80955877

0  |  0
Х(202.9.47.43) 2023 оны 11 сарын 08

Гайхалтай үүний өмнөхөн сүр дуулиантай болсон ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРЭГ жүжиг байждээ ха ха ха

0  |  0
Top