"Эрдэнэс силвер ресурс"-ын Т.Мөнхбаяр нарын 6 хүнийг БУРУУТАЙД тооцлоо

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 11 сарын 08

“Нүүрсний” гэх хэрэгт холбогдсон "Эрдэнэс силвер ресурс" компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, Хөдөлмөрийн баатар Т.Мөнхбаяр нарын зургаан хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн долоо хоногт болж, тэднийг гэм буруутайд тооцжээ.

Тодруулбал, Т.Мөнхбаярыг Эрүүгийн хуулийн 22.4-2-т заасан хясан боогдуулах замаар бусдаас хахууль авсан, дэд захирал Б.Жаргалсайхан, Б.Баттулга, Б.Пунцагбалжир нарыг нэмж 18.6-1-ийн мөнгө угаасан, Т.Бүрэнбадрах, П.Энхтүвшин нарыг мөн хуулийн 22.5-1-т заасан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна. 

Өөрөөр хэлбэл, Т.Мөнхбаяр “Эрдэнэс силвер ресурс” компанийн үйлдвэрлэл хариуцсан дэд захирал Б.Жаргалсайхан, “Монголиан майнинг саппорт сервисес” ХХК-ийн менежер Б.Баттулга нартай бүлэглэн Тендерийн сонгон шалгаруулалт зохион байгуулалгүй 2020 оны дөрөвдүгээр сарын 29-нд Салхитын мөнгөний ордод хөрс хуулах, олборлолтын ажил гүйцэтгэх гэрээг эл компанитай байгуулсан байдаг. Улмаар хөрс хуулалт, хүдэр олборлолтын ажлын нэг шоо метр уулын цул тутмаас 1500 төгрөгөөр тооцон хахууль өгөхийг “Монголиан майнинг саппорт сервисес” ХХК-ийн захирал П.Энхтүвшингээс шаардсан. Хахуулийн мөнгөө Сүхбаатар дүүргийн нутаг дахь “Цома” оффис, Хан-Уул дүүрэгт байрладаг “Империал хаус” хотхоны гадна гэх байдлаар нийт 1.4 тэрбум төгрөг авсныг мөрдөгчид тогтоосон юм. Уг мөнгөө дээр дурдсан менежер Б.Баттулга болон Б.Пунцагбалжир гэх хүнээр дамжуулан авч байсан нь тогтоогджээ. 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(76.105.223.57) 2023 оны 11 сарын 09

энииг ял гэхгүй ээ монгол улсын арчаагүй байдал энэ авилгач хулгайч шүүгч прокуроруудтай холбоотой шүү!

0  |  0
Zochin(212.174.130.51) 2023 оны 11 сарын 09

Шорондоо үхвэл таарна бүх хөрөнгийг нь хурааж ав

1  |  0
зочин(66.181.176.184) 2023 оны 11 сарын 08

Энэ ч яахав, хэн нэгний гар хөл л байх даа.

0  |  0
S(59.153.114.207) 2023 оны 11 сарын 08

SEKSEER TAASHAALG80955877

0  |  0
S(59.153.114.207) 2023 оны 11 сарын 08

DYYDLGN MERGJLN80955877

0  |  0
S(59.153.114.207) 2023 оны 11 сарын 08

SEKSDN80955877

0  |  0
Ард(43.242.243.60) 2023 оны 11 сарын 08

Гэм буруутай нүүрсний гэмт хэрэгтэн хүмүүст ямар арга хэмжээ авдаг юм тэр нь гол сонин байна. Монголын иргэн бүрт 1072 хувьцаа өгсөн болж хувьцааны ашигийг боомолж байгаад цаагуур нь харин ч нэг хулгайчид нь хулгай хийх шиг болж байна даа. Хэнд ч хэрэггүй хог болсон 1072 хувьцааг нь буцааж өгөөд шүүрсний хулгайчидтай шүүхцэлдэж баялагаа ард түмний мэдэлд авах хэрэгтэй...

1  |  0
Top