"BTS" хамтлагийн Жон Гүг, "Astro" хамтлагийн Ча Ын Ү, "NCT" хамтлагийн Жэ Хён нар Өмнөд Солонгосын Апгужон дахь зоогийн газарт хооллож байх үед нэгэн гадаад шүтэн бишрэгч нь иржээ. Утсаараа бичлэг хийж байсан энэхүү шүтэн бишрэгч тэднээс гарын үсээ өгөхийг гуйж эхэлсэн бөгөөд түүний энэхүү байдал алдартнуудыг тухгүй байдалд оруулж, чөлөөт цагаа тухтай өнгөрүүлэхийг хүсэж буйгаа илэрхийлсэн байна.
Хэдийгээр энэхүү шүтэн бишрэгч утасныхаа камерыг унтраасан ч тэндий зургийг авахаа зогсоосонгүй. Залуус хоолоо идэж дуусмагц тэдний хэрэглэж байсан цаасан аягыг хулгайлсан фен нь энэ тухайгаа өөрийн инстаграмдаа нийтэлжээ. Хайртай уран бүтээлчдэд нь бүдүүлэг хандсанд бухимдсан шүтэн бишрэгчид нь энэхүү эмэгтэйг шүүмжилж эхэлсэн бөгөөд эмэгтэй удалгүй инстаграм хаягаа устгажээ.
Дэлхийн хэмжээний алдартан ч гэлээ sasaeng буюу бүдүүлэг, ёс бус үйлдэл гаргадаг шүтэн бишрэгчидтэй нүүр тулах нь оддын хувьд том асуудал. Эдгээр шүтэн бишрэгчдийг хил хязгаарыг давахгүй байхыг анхааруулсан Жон Гүг зөвшөөрөгдөөгүй үйлдэлд хатуу арга хэмжээ авах болно гэдгээ анхааруулжээ.
Two sasaeng girl invaded the private time of EUNWOO, JAEHYUN AND JUNGKOOK. 1st one directly went to eunwoo for photo then 1st girl disappear and the 2nd girl who were recording the video asking for autograph.
— robbert (@roberthestalker) October 26, 2023
Antis are making that girl is gf of eunwoo/JUNGKOOK.
KNOW YOUR LIMITS pic.twitter.com/1itWnRAkkN
Сэтгэгдэл ( 1 )
Ийм элий балай юм нийтлэхээ больмоор юм, өөрсдөд нь л сонин бол бүгдэд адилхан сонирхолтой байх ёстой юм шиг сэтгэдэг улс мэдрэлийн эмчид хандмаар байна шүү