"Оддын дизайнер" гэгддэг Кадр загварын шоугаа хийнэ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 11 сарын 08

 

“Kadr” брэндийн үүсгэн байгуулагч, загвар зохион бүтээгч Кадр буюу Б.Энхбаатар “Kadr FW24” шоугаа хийхээр болжээ. Энэ удаагийн шоугаараа гурван коллекцын нийт 120 гаруй загваруудыг танилцуулах аж. 

Түүнчлэн загвар өмсөгч С.Төгс тэргүүтэй шилдэг 30 модель түүний загваруудыг өмсөж танилцуулах гэнэ. Тэрбээр “Энэ удаа 2024 оны загварын хэв маягийн дагуу улаан өнгийг онцолж авлаа. Түүнчлэн сул загварын болон биеийн галбирыг илүү тодотгосон загваруудын нийлэмжийг хослуулан гаргах гэж зорилоо.

Санаа, агуулгын хувьд зохилдлогоогүй хувцасны нийлэмж, буруу зөрүүгийн зохиромж гэхэд болно. Үүгээрээ энэ нийгмийн замбараагүй тогтолцоог шүүмжилж, загваруудаараа “дуугарах”-ыг хүслээ” гэсэн юм.

“Kadr FW24” шоу энэ сарын 23-нд “Улаанбаатар” зочид буудлын их танхимд зохион байгуулагдах ажээ. 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(166.199.138.15) 2023 оны 11 сарын 10

Er em n medegdehgui sonin zaluu bnlee Kadr gej, Manai naiziin helseneer hogiin gar gej sonsson.

0  |  0
Uuree(66.181.176.195) 2023 оны 11 сарын 12

гал асаасан шоу болохнээ

1  |  0
Top