Владимир Путин Казахстанд айлчлал хийж байна

Автор | Zindaa.mn
2023 оны 11 сарын 09

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Казахстанд айлчлал хийхээр иржээ.

Түүний онгоц Астанад газардсан талаар ТАСС агентлаг мэдээлэв. Тэрбээр Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын урилгаар тус улсад айлчилж байгаа юм.

Энэхүү айлчлалаар К.Токаев, В.Путин нар Казахстан, ОХУ-ын стратегийн хамтын ажиллагааны чухал асуудлуудыг хэлэлцэх аж.

Хоёр улсын удирдагч мөн ОХУ, Казахстаны бүс нутгийн хамтын ажиллагааны XIX форумд цахимаар оролцох юм байна.

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зөнч(103.57.93.253) 2025 оны 03 сарын 13

одой чөтгөр

1  |  0
Top