ОХУ-ын Онцгой байдлын яам Газын зурвасын иргэдэд 25 тонн хүмүүнлэгийн тусламж илгээжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины тушаалаар илгээж буй 25 тонн хүмүүнлэгийн тусламжийг тээвэрлэсэн “Ил-76” онгоц Казанийн нисэх буудлаас хөөрсөн байна. Онгоц хүмүүнлэгийн тусламжийг Египетийн нутаг дэвсгэрт аваачих юм.
Тусламжийг Египетийн Улаан хавирган сар нийгэмлэгийн төлөөлөгчдөд хүлээлгэж өгөх аж. Тус байгууллагынхан Оросын хүмүүнлэгийн тусламжийг Газын зурвасын иргэдэд дамжуулж өгөх гэнэ.
Үүний өмнө ОХУ Газын зурвас руу 60 тонн хүмүүнлэгийн тусламжийг хүргүүлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )