Монголын байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэгээс Монголын шилдэгийн шилдэг байгалийн гэрэл зургийн олон улсын уралдааныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор энэ жил хоёр дахь удаагаа уламжлал болгон зарласан билээ. Тус уралдаанд зөвхөн Монголын төдийгүй олон улсын гэрэл зурагчид оролцоход нээлттэй байсан бөгөөд нийт 14 улс орны 110 гэрэл зурагчны 638 бүтээл уралдаанд ирсэн бөгөөд 2022 оны арваннэгдүгээр сарын 3-нд шүүгчдийн дүнг нэгтгэн дөрвөн төрөл тус бүрд шилдэгүүдийг шалгарууллаа. Өмнөх жилтэй харьцуулахад энэ жил гадаад орноос оролцож буй хүмүүсийн тоо нэмэгдсэн байна.
Тус уралдаан нь Монгол Улсад зохион байгуулагдаж байгаа олон улсын хэмжээний уралдаан бөгөөд Олон улсын чанартай уралдааныг эх орондоо зохион байгуулснаараа Монгол Улсыг зорих гадаадын гэрэл зурагчдын тоог нэмэгдүүлэх, дотоодын зурагчдын бүтээлийг олон улсад сурталчлан таниулах, Монгол Улсад аялал жуулчлалын урсгалыг татах, байгалийн үзэсгэлэн болон ахуй соёлын онцлогоо бусдад таниулах зэрэг олон талын ач холбогдолтой. Тийм учраас бид шилдэг гэрэл зургийн уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Уралдаанд ирсэн бүтээлүүд бүгд өөр өөрийн онцлог бүхий Монгол орны гоо үзэсгэлэнг тал талаас нь харуулсан бүтээлүүд байсан бөгөөд дэлхийн хэмжээнд Монгол Улсыг таниулах ажилд үнэтэй хувь нэмэр болно гэдэгт зохион байгуулагчид итгэлтэй байна. Шалгаруулалтын тухайд шүүгчдийн нэгтгэсэн дундаж үнэлгээн дээр үндэслэн шүүгчид хуралдаж шилдэгүүдийг шалгаруулжээ.
2023 оны шилдэгийн шилдэг зургаар Гончиг овогтой Ган-Өлзийгийн “Адуучин” зураг шалгарсан юм.
ҮЗЭСГЭЛЭНТ БАЙГАЛЬ ТӨРӨЛД
МОНГОЛ АХУЙ ТӨРӨЛД
ЗЭРЛЭГ БАЙГАЛЬ ТӨРӨЛД
АГААРЫН ГЭРЭЛ ЗУРАГ ТӨРӨЛД
Урд өмнө нь зохион байгуулагдаж байсан уралдаануудаас хэд хэдэн зүйлээрээ онцлогтой.
Зохион байгуулагчдын зүгээс тус уралдаанд шалгарсан шилдэг бүтээлүүд тухайн жилдээ Монгол Улсыг сурталчилах онцгой сурталчилгааны бүтээл болно гэдэгт итгэлтэй байгаа юм. Уралдааны шилдэг бүтээлүүдийн үзэсгэлэн "Блю Мон Таур"-т байрлах Норфей Арт Галлерейд 2023 оны арваннэгдүгээр сарын 10-нд 18.00 цагт нээлтээ хийх бөгөөд нэг сарын турш олон нийтэд дэлгэн үзүүлнэ.
Тиймээс та бүхнийг Монголын байгалийн гэрэл зургийн уралдааны шилдэг бүтээлүүдийг хүрэлцэн ирж үзэхийг урьж байна.
Та бүхэн уралдааны шилдэг бүтээлүүдтэй танилцахыг хүсвэл www.mlps.mn болон Mongolian Landscape Photographers Society Facebook пейжээр шилдэг зургуудийн талаарх мэдээллийг дэлхийн хаанаас ч авах боломжтой.
Дашрамд Монголын байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэг нь Монгол орныхоо байгалийн үзэсгэлэнг таниулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2023 оны тавдугаар сард “Монгол орон бидний дуранд” үзэсгэлэнгээ Австрали улсад гаргасан бөгөөд 11-р сард Америкийн Нэгдсэн улсын Вашингтон хотод нийгэмлэгийн гишүүдийн хамтарсан үзэсгэлэнг гаргахаар бэлтгэж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Элсэн далайг гатлах адуун сүрэг зургийн нэрийг өөрчилж ”ЭЛСЭН ДАЛАЙГ ҮҮСГЭГЧ АДУУН СҮРЭГ” гэж нэрлэвэл зохино