Оман улсын Мускат хотод энэ сарын 1-11 -нд шатрын сонирхогчдын ДАШТ болж, манай улсын зургаан тамирчин өрсөлдлөө. Тус тэмцээнд Монгол Улсаас 1700 хүртэлх ангилалд эхний гурван байрыг эзлэхийн зэрэгцээ манай улсын дөрвөн тамирчин анх удаа нэг дор дөрвөн шатарчин сонирхогчдын дэлхийн аварга болж байна.
Өмнө нь дөрвөн алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн түүхгүй ажээ.
1700 хүртэлх эмэгтэй ангилалд:
Алт-Бат-Амгалангийн АНУЖИН /Монгени/
Мөнгө-Цогдэлгэрийн АНУДАРЬ /Сүхбаатар аймаг/
Хүрэл: Балданжанцангийн ХҮСЛЭНЗАЯА /Ласкер клуб/
1700 хүртэлх эрэгтэй ангилалд:
Алт-Ганбатын ДАНЗАНЖУНАЙ /Монгени/
2000 хүртэлх эрэгтэй ангилалд:
Алт-Даштогтохын АМАРСАЙХАН /Монгени/
2000 хүртэлх эмэгтэй ангилалд:
Алт-Норовсамбуугийн БАДАМХАН
Сэтгэгдэл ( 0 )