Монгол хүү Чех улсын Дээд лигт анх удаа тоглолоо

2023 оны 11 сарын 13

Монголын хөлбөмбөгийн "Арвис" клубээс эхлэн хөлбөмбөгийн суурь мэдлэг, эхлэлээ тавьж байсан өдгөө 18 настай хүү Гантогтохын Төгөлдөр Чехийн "Динамо Ческе-Будёёвице" клубийн академид суралцан, 19 хүртэлх насны багт тоглож байгаа билээ.

Түүний хувьд өнгөрөгч бямба гарагт /2023.11.11/ явагдсан Чехийн Дээд лигийн 15-р тойрогт "Теплице" клубийн эсрэг тоглолтод үндсэн багтаа дуудагдаж тус тоглолтын 82 дахь минутад талбайд сэлгээгээр талбайд гарч, анх удаагаа Чехийн Дээд лигт Монгол тоглогч тоглосон түүхэн өдөр боллоо.

Г.Төгөлдөр өнгөрсөн есдүгээр сард Австрийн "Ласк" клубийн эсрэг нөхөрсөг тоглолтод анх удаа үндсэн багтаа дуудагдан тоглосон бол энэ удаад Дээд лигтээ анхны тоглолтоо хийж байгаа юм.
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(66.181.160.37) 2023 оны 11 сарын 13

амжилт мундаг юм аа

0  |  0
Top