Их Эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, "Монгол бахархлын өдөр" энэ сарын 14-ний өдөр тохиож байна. "Монгол бахархлын өдөр" нь Монгол Улсад 2012 оноос бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлж буй баярын өдөр юм.
Их хааны мэндэлсэн ойг тохиолдуулан жил бүр Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх, нийгэм, эдийн засаг, соёл, шинжлэх ухааны дэвшлийг хангах, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхийн бусад оронд сурталчлан таниулах үйлсэд жинтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан иргэнийг шагнаж, одонг батламж, үнэмлэхийн хамт гардуулдаг.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар 2023 оны “Чингис хаан” одонг Монгол Улсын Филарморны дэргэдэх Морин хуурын чуулгад хүртээхээр болсныг өнөөдөр /2023.11.13/ Ерөнхийлөгчийн тамгын газраас зарлалаа.
Монгол Улсын Ардын жүжигчин Ц.Батчулууны санаачлагаар 1992 онд байгуулагдаж, 1992 онд байгуулагдсан Морин хуурын чуулга анхны тоглолтоо 1993 онд хийсэн түүхтэй.
1994 оны тавдугаар сарын 25-нд Засгийн газрын 98-р тогтоолоор Улсын Филармонийн бүтэц бүрэлдэхүүнд нэгдсэн Морин хуурын чуулга нь байгуулагдсан цагаасаа эхлэн АНУ Нью Йоркийн “Карнеги Холл” НҮБ-ийн танхим, Францын ЮНЕСКО-ийн танхим, Австрийн Вена хотын Филармони, Австралийн Сидней хотын дуурийн театр, Франц улсын Версалийн хааны ордон зэрэг дэлхийн хамгийн нэр хүндтэй тайзнаа Монголын үндэсний бахархал, соёл урлагийг түгээн дэлгэрүүлж, сурталчилж ирсэн. Одоогоор эх орондоо 3,000 гаруй, дэлхийн 21 улсад 95 удаа 600 гаруй удаа тоглож, уран бүтээлээ толилуулаад байна.
Соёлын сайд Ч.Номин "Морин хуурын чуулга нь 20 гаруй жилийн түүхэндээ Монголын сонгодог язгуур урлаг, орчин үеийн урлагийг зэрэг хөгжүүлж байна. Морин хуур нь монгол хүний оюу санааны илэрхийлэл, түүх соёл, иргэдийн ирээдүйг харуулсан хөгжим байгаа юм. Үүнийг түгээн дэлгэрүүлэх, цааш сурталчлан таниулах ажлыг Морин хуурын чуулга авч явдаг. Энэ ч утгаараа 2003 онд ЮНЕСКО-оос хүн төрөлхтөний оюун санааны охь болсон энэхүү бүтээлийг бидний ирээдүй хойчид зориулан бүртгэж авсан.
Үүнээс гадна Морин хуурын чуулга маань Монгол Улсын Соёлын элч, тэр дундаа Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах үндсэн ажлыг хийж авч явдаг. Бид бүхэн Монгол Улсын хэмжээнд язгуур, сонгодог, орчин үеийн урлагийг тэгш хөгжүүлж явах бодлогыг барьж яваа. Энэ дотроос бидний оюуны охь болсон морин хуурыг хөгжүүлж авч явах чиг үүрэг Морин хуурын чуулгад ноогдож буй бөгөөд энэ ч утгаараа Морин хуурын чуулга маань дэлхийд морин хуурыг таниулах, морин хуурын урлагийг илүү сонгодог болгох, олон улсын сонгодог хөгжмийн нэг болгоход илүү анхаарч ажилладаг.
Энэ ч утгаараа Морин хуурын чуулга маань олон улсын томоохон тайзууд дээр байнга очиж тоглодог. Үүний томоохон жишээ 2021 оноос буюу Соёлын яам байгуулагдсан цагаас Япон улсын Токио хотод байдаг NHK Hall, Сиднейн Опера театр, саяхан Франц улсын Версалийн ордны Хааны дуурийн театрт тоглолтоо хийсэн амжилтуудтай байгаа. Цаашдаа бид бүхэн Морин хуураараа дамжуулан Монгол Улсаа сурталчлан таниулах түгээн дэлгэрүүлэх, дэлхийн сонгодог хөгжим болгоход илүү анхаарч ажиллаж, олон улсын томоохон тайзуудад тоглохоо ард түмэндээ хэлэхэд таатай байна" гэлээ.
"Чингис хаан" одонг 2004 онд Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабандийн гаргасан санаачилгыг УИХ сайшаан дэмжиж, УИХ-ын 21 дүгээр тогтоолыг баталж байжээ. Тус одонг хамгийн анх Монгол Улс анхны Ерөнхийлөгчдөө дараа жил буюу 2005 онд гардуулж, улмаар нийт 15 удаагийн шагнал гардуулах ёслол болсноос 13 нь хувь хүн, нэг нь Монгол Улсын Зэвсэгт хүчин байв.
"ЧИНГИС ХААН" ОДОН ХҮРТСЭН ҮЕ ҮЕИЙН ЭРХМҮҮД
2005 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат
2006 онд Төрийн шагналт хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шарав
2009 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэн
2010 онд Төр, нийгмийн зүтгэлтэн Раднаасүмбэрэлийн Гончигдорж
2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди
2012 онд УИХ-ын гишүүн асан Дамдины Дэмбэрэл
2013 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Думаагийн Содном
2014 онд нэрт эрдэмтэн, физикч Хавтгайн Намсрай
2015 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо
2016 онд Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Ганбаатарын Ариунбаатар
2017 онд Монгол Улсын Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, олимпын аварга Найдангийн Түвшинбаяр
2019 онд Монгол үндэстний хөгжмийг рок дуугаралттай хослуулсан Монгол рок буюу Хүннү рок урсгалаар тоглодог Хү хамтлаг
2021 онд Монгол Улсаас сансарт ниссэн цорын ганц, дэлхийн 101 дэх, Азийн хоёр дахь сансрын нисгэгч бөгөөд нислэгийн инженер, хошууч генерал Жүгдэрдэмидийн Гүррагчаа
2021 онд Монгол Улсын Зэвсэгт Хүчин
2022 онд Академич Дэчингунгаагийн Доржготов
2022 онд Америкийн Нэгдсэн Улсын эрдэмтэн Жак Уэтерфорд /Jack Weatherford /
Сэтгэгдэл ( 4 )
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;\\nТа бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг\\nзарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?\\nДараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\\nхаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл\\nманай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.\\nимэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\\nYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Эзнээ олсон шагнал болжээ. Өмнөх өгсөн зарим хүмүүсээс хураагаад авчихмаар олон хүн байна шүү. Ооёо багабанди Бямбасүрэн Содном Дэмбэрэл Гончигдорж Түвшинбаяр Мэндооёо гийн хийсэн бүтээсэн яг ямар үйл монголын түүхэнд ач тустай байж чадсан юм болоо?
Шагнал нүдээ олжээ ...
Энэ өдрийн сайхан мэдээ байна . Баяр хүргэж уран бүтээлийн амжилт хүсье . Морин хуурын чуулгыг бий болгоход оюун ухаан бие сэтгэлээ зориулсан удирдаач , уран бүтээлчдэд баярлалаа. Монголын болон дэлхийн ард түмний оюун сэтгэхүйг энэ сайхан хөгжмөөр уярааж яваа хамт олон та нарыг хүндэтгэн мэхийж байна . Онцгой гавьяа мөнөөсөө мөн шүү дэ . Баярлалаа.,,