Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газрын “Хөгжлийн албан ёсны буцалтгүй тусламж” төслийн хүрээнд Тэгү хотын цагдаагийн газартай хамтран “Тоон ул мөрийг илрүүлэх арга тактик” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна.
Ийнхүү сургалт өнөөдөр /2023.11.13/ эхэлж, 5 өдрийн турш үргэлжлэн 11 дүгээр сарын 17-ны өдөр дуусах юм. Сургалтад Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын 20 алба хаагч хамрагдаж байна.
Дээрх сургалтаар Dark Web Investigation Tool, Файл сэргээх, ухаалаг төхөөрөмжөөс тоон ул мөр илрүүлж, бэхжүүлэх зэргийг судлах бөгөөд сургалтыг Тэгү хотын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Тоон ул мөр бэхжүүлэх тасгийн ажилтан Лий Вү Чэ удирдан явуулна.
Сэтгэгдэл ( 0 )