Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Монгол Улсын филармонийн Морин хуурын чуулгад олгохоор боллоо.
Морин хуурын чуулга нь Монгол Улсын Засгийн газрын 1992 оны долоодугаар сарын 9-ны 123 дугаар тогтоолоор байгуулагдаж, анхны тоглолтоо 1993 оны дөрөвдүгээр сарын 16 нд Дуурь Бүжгийн Академик Театрт хийсэн. 1994 оны тавдугаар сарын 25-ны Засгийн газрын 98-р тогтоолоор Улсын филармонийн бүтцийн нэгж болсон.
Монголчууд морин хуурыг бүтээж, түүний тоглох арга барилыг үндэсний уламжлалт урлагийн сонгодог төрөл болтол хөгжүүлж чадсан нь хүн төрөлхтний соёлын өв санд монгол угсаатны оруулсан хувь нэмэр мөн гэдгийг үнэлж 2003 онд ЮНЕСКО морин хуурыг “Хүн төрөлхтний аман болон утга соёлын шилдэг дээж”-ээр тунхагласан.
Морин хуурын чуулга нь 2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал, 1999 онд Ж.Бизе – Р.Щедрин-Н.Жанцанноров “Кармен” бүжгийн жүжгээр Бүх урлагийн дээд “Гоо марал-99” шагнал, 2010 онд Монголын урлагийг дэлхийд сурталчилсан шилдэг байгууллагаар “Гоо марал-2010“ шагнал, 2004 онд “Дэлхийн Соёлын Нээлттэй Их наадмын” хөгжмийн төрөлд Гран При шагнал /БНСУ/ зэрэг өөрийн болон олон улсын нэр хүндтэй шагналуудыг хүртсэн.
Морин хуурын чуулга, түүний бүрэлдэхүүний хамтлаг, уран бүтээлчдийн /хөгжимчин, дуучин/ ардын дууны “Торгоны хээ”, киноны хөгжмийн “Хайраар хөгжимдөхүй”, шилдэг бүтээлийн “Best”, япон шилдэг дуунуудаар бүтээгдсэн “Defune” зэрэг 30 гаруй төрлийн цомог гаргасан. Морин хуурын чуулгын бүтээн туурвисан урын сангийн дээж, шилдэг 23 бүтээлээс бүрдсэн “Монгол аялгуу” хос пянз нь 2022 онд гарсан бөгөөд тухайн ондоо “Дуу хөгжмийн шилдэг бүтээл” оны шилдэг цомогт олгодог “Мөнгөн мод” шагналыг хүртсэн.
Морин хуурын чуулгын уран бүтээлчид:
Удирдаач: Д.Түвшинсайхан
Флейт: Н.Хоролсүрэн Б.Одмандах
Эвэр бүрээ: С.Одсүрэн Ч.Мөнхжин
Ёочин: О.Туул Ч.Бадамдарь
Ятга: О.Мөнхтогтох, Ж.Уранцэцэг, А.Жамбалсүрэн, Э.Оюунтуяа
Төгөлдөр хуур: Э.Намуун
Цохивор: Ш.Жавзандулам, Г.Гантулга
Морин хуурч: Н.Жигжиддорж, Х.Батзаяа, Р.Амарбаяр, Н.Ашит, М.Бат-өлзий, О.Төмөрхуяг, Ж.Уугантуяа,Д.Оргил, Ц.Анхбаяр, Х.Ганбилэг, С.Төмөрбат, Ч.Балган, Б.Эрдэнэцогт, Б.Баттулга, С.Эрдэнэбаяр, Д.Тулга
Виолончелл: Л.Болормаа, Д.Адьяабазар
Их хуур: Х.Лханаасүрэн, Л.Пүрэв-очир, М.Мөнхбат
Гоцлол дуучин: Б.Мөнхбаатар
/Японы эзэн хааны ордон бус, Токио хотын NHK Hall-д 2022 онд тоглосон бөгөөд тоглолтыг МУ-ын ерөнхийлөгч У.Хүрэлсүх, тэргүүн хатагтай Л.Болорцэцэг, Япон улсын сүр жавхлант эзэн хаан Нарухито хатны хамт ирж сонирхсон./
2022 оны 12-р сард Япон Улсын Токио хотын “NHK Hall”-д ёслол төгөлдөр зохион байгуулагдсан Монгол-Япон Улс хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, тэргүүн хатагтай Л.Болорцэцэг, Япон Улсын Цог Жавхлант Эзэн хаан Нарүхито, Эрхэм Дээд хатан Масако нар болон хоёр улсын сайд төлөөлөгчид гээд олон хүндэтгэлтэй хүмүүс оролцсон, Морин хуурын чуулгын 2 цагийн хөтөлбөртэй бүрэн хэмжээний “ХҮНДЭТГЭЛИЙН КОНЦЕРТ”
Уг томоохон тоглолтын дараа үргэлжлүүлэн Морин хуурын чуулгын хамт олон Япон Улсын Oberlin их сургууль, Осака хотын соёлын өв болох Чюүококайдоо төв, Big eye, Сүмиёши Дайша сүм, Изүмисано хот, Нара муж Каваками тосгон, магияи мужын Хоохү хот, Фүкүока хотын Хакатаза, Тоттори муж Ёнаго хот, Шизүока муж Яизү хот, Хачиоожи хот , Токио хотын Итабаши дүүргийн соёлын төв зэрэг Япон улс дахь 12 удаагийн аялан тоглолтыг зохион байгуулсан. 2023 онд Австралийн Холбооны улсын Сидней дуурийн театрдах бүрэн хэмжээний тоглолт, Бүгд Найрамдах Франц улсдах Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, тэргүүн хатагтай Л.Болорцэцэг нарын айлчлалын Парис хотын Версалын хааны ордны дуурийн теартдах бүрэн хэмжээний “ХҮНДЭТГЭЛИЙН КОНЦЕРТ”
Мөн Франц улсын Нант хотын консерваторийн Дебюсси танхимд Морин хуурын чуулга бүрэн хэмжээний тоглолтоо толилуулсан.
Сэтгэгдэл ( 4 )
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;\\nТа бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг\\nзарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?\\nДараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\\nхаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл\\nманай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.\\nимэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\\nYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Дэлхийн хөгжим болно гэж ч юу байхав, зүгээр л өөрснөө өв уламжлал гээд хадгалж явбал болно доо. Сүрхий гавьяа ч байгуулаад байх юу байхав. Шагнал энэ тэр гэж шал утгагүй юм. Юунд нь шунадаг юм бол доо.
Энэ алдарт чуулгыг үүсгэн байгуулагч, морин хуурыг дэлхийд алдаршуулсан Ц. Батчулуун багшийн тухай дурдаж болдоггүй ээ .
Шагнал хүртээх хүн, байгууллага олдоггүй юу? Ха ха. Нээрээ л хэн ч юу ч хийж бүтээж гавьсангүй дээ. Юугаараа ч бахархах вэ дээ. Түгжрэл, утаа, ядуурал, ажилгүйдэл, авлига л байна.