Зэвсэгт хүчний 326-р ангид амиа алдсан алба хаагчийн хэргийг шалгаж байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 11 сарын 14

Зэвсэгт хүчний 326-р ангид алба хааж байсан хугацаат цэргийн алба хаагч амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Үүнтэй холбогдуулан Зэвсэгт хүчин жанжин штабаас өчигдөр /2023.11.13/ орой мэдээлэл өгсөн байна. 

Энэ үеэр Зэвсэгт хүчний хуурай замын ерөнхий командлагч, бригадын генерал Ч.Цогтжаргал "Өнгөрсөн шөнө буюу арваннэгдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Зэвсэгт хүчний 326 дугаар ангид харамсалтай хэрэг явдал гарлаа. Цэргийн албаа хааж байсан нэг байлдагч маань амь насаа алдлаа. Байлдагчийнхаа ар гэр, төрөл төрөгсөд ойр дотны хүмүүст нь гүн эмгэнэл илэрхийлье. Гарсан хэрэг явдалтай холбоотойгоор дотоод хяналт шалгалтынхан ажиллаж, албаны хүрээнд энэ процессын талаар үнэн мөнийг тогтоохоор хичээж байгаа. Өглөө 06:30 цаг орчим командлалын жижүүр над руу ярьж, ийм харамсалтай явдал болсныг надад мэдэгдсэн. Өглөө бослогын команд өгөхөд талийгаач босохгүй байсан тул очиж үзлэг хийн, эмч, жижүүрийн бүрэлдэхүүн очиход амь насаа алдсан байдалтай байна. Иймд дараагийн шатны арга хэмжээ буюу эмнэлэг, цагдаа, бусад холбогдох албан тушаалтанд дуудлага мэдээлэл өгснөө хэлсэн. Тухайн үед шуурхай бүлэг томилсон. Одоогоор мэдэгдэж буйгаар байлдагч маань бусдынхаа адилаар амрах дохио өгөхөд амарсан байна. Өглөө 06:00 цагт бослого эхэлдэг. Харин бослогын дохиогоор босохгүй байсан тул байлдагчийг амь насаа алдсаныг манай үүрэг гүйцэтгэгч, алба хаагч нар мэдсэн байна. Зэвсэгт хүчний зүгээс талийгаачийн ар гэртэй холбогдсон. Үзлэг шалгалт тухайн анги дээр хийгдэж байгаа тул тийшээ оруулах боломжгүй байгаа. Цагдаагийн байгууллага ба Шүүх шинжилгээний газраас эцсийн дүгнэлтийг гаргана" гэх мэдээллийг өгчээ. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
г(202.179.26.35) 2023 оны 11 сарын 15

Шал худлаа хариу гарна

0  |  0
Зочин(202.55.188.87) 2023 оны 11 сарын 15

06 уагт босдог гэгэ ээ 06:30 минутын хоорнд ямар үйл болсныг л тодруулар хэрэгтэй юм баына дах. Го-нотоы байж болзошгүй .

0  |  1
Zochin (66.181.186.61) 2023 оны 11 сарын 14

Ta nariig yamar army gedeg yum. Tsomxon mergejliin armytai boloxgui bol army bish shuu. Eruul xynii erxten naimaaldag yum bish biz. Shalgax xeregtei shuu. Shar pogan shig yumiig xaraxaar durgui xureed baina. Avaad xayachix yumsan. Said ni ogtsor za yu

0  |  0
ИРГЭН.(66.181.188.162) 2023 оны 11 сарын 14

Социалист үеийн дэглэлт юм уу? Төгсөх курсийн оюутан хүүхэд дарж байгаад хүчээр үсийг нь хусаад хүчээр цэрэгт татаж авч явна гэж юу гэсэн үг юм бэ?

1  |  1
к(66.181.176.184) 2023 оны 11 сарын 14

Урд өдөр нь юу болсон болоод тэр хүүхэд үүүрд нойрсдог юм бэ, танай армийнхан энгийн иргэдийг сэтгэгдэл ч бичүүлэхгүй ингэж их тагнаж, фейсбүүкийг нь шалгаж байхаар армийнхаа үйл ажиллагааг сайн шалгаач. Хатуу гараар бай гэсэн тушаал өгчихсөн юм уу. Та нарын хатуу гар чинь яргалала уу? Хоол унд өгөлгүй өдөржин дөнгөж цэрэгт очсон хүүхдүүдийг тамласан байна ш дээ. Хүний наад захын хэрэгцээ шүү. Жирийн иргэд бухимдаж ч болохгүй юу? Та нар зүгээр л новшнууд

3  |  2
Top