Нийслэлийн Прокурорын газраас Т.Аюурсайхан, Б.Ганхуяг, Т.Түвшинбаатар, Х.Батхишиг, О.Данзанлувсантүдэв, Б.Отгонжаргал, Г.Гантөмөр, О.Дагвадорж, И.Даваадорж, П.Бадамханд, Б.Эрдэнэбаяр нарт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн. Тус эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 11 цаг 30 минутад товлон зарласан боловч шүүгдэгч И.Даваадорж, өмгөөлөгч Д.Нямдорж, С.Дэлгэрмаа нар “...эрүүл мэндийн шалтгаантай байх тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү...” гэх, мөн өмгөөлөгч Л.Очбаяр “...Бээжин хот руу томилолтоор ажиллахаар явсан тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү...” гэх хүсэлтүүдийг тус тус холбогдох баримтын хамт шүүхэд ирүүлсэн тул шүүх хуралдааныг талуудын саналыг харгалзан 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 10 цаг хүртэлх хугацаагаар хойшлуулж, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Сэтгэгдэл ( 0 )