Зэвсэгт хүчний 326-р ангийн даргыг хэд сольж байж ЦЭРГҮҮД АМЬД ҮЛДЭХ вэ?! 

Б.Төрбат | Zindaa.mn
2023 оны 11 сарын 14

-Цэрэг амиа алдсан хэрэгт Зэвсэгт хүчний 326 дугаар цэргийн ангийн дарга Т.Отгонбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлөөд өнгөрөх үү. Нэг хүн хариуцлага үүрсэн болоод "чимээгүй" болох уу. Өмнө нь ч гэсэн цэрэг амиа алдахад цэргийн ангийн даргыг нь үүрэгт ажлаас нь чөлөөлөөд өнгөрсөн биш бил үү-


Хэрэв уншигчид санаж байгаа бол одоогоос хоёр жилийн өмнө Зэвсэгт хүчний 326 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан 21 настай байлдагч Б амиа алдсан хэрэг гарч байлаа. Түүнийг салаан дарга, дэслэгч Г нь зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан байдаг. Тухайн үед хохирогч эмнэлгийн тусламж авсан ч бэртлээ даалгүй нас барсан юм. Өөрөөр хэлбэл, талийгаачийн тархинд цус харваж, ухаан орохгүй байсаар амиа алдсан. Эл хэрэгт Зэвсэгт хүчний 326 дугаар цэргийн ангийн даргаар ажиллаж байсан хурандаа С.Батболдод хариуцлага тооцож, үүрэгт ажлаас нь чөлөөлснөөр "мартагдсан" гэхэд болно. Хурандаа С.Батболдын оронд Зэвсэгт хүчний 326 дугаар цэргийн ангийн даргаар Н.Отгонбаярыг томилсон байдаг.

Харамсалтай нь, тус цэргийн ангид дахин нэг байлдагч амиа алдлаа. Үхлийн шалтгаан нь тодорхойгүй, учир битүүлгээр амиа алдсан 21 настай байлдагч Д нь цэргийн албанд татагдаад сар ч болоогүй байжээ.

Албаныхны тайлбарлаж байгаагаар байлдагч Д нь зүв зүгээр унтаад өглөө нь сэрээгүй гэх. Энэ талаар Зэвсэгт хүчний Хуурай замын ерөнхий командлагч, Бригадын генерал Ч.Цогтжаргал "Өглөө 06:00 цагт бослого эхэлдэг. Харин бослогын дохиогоор босохгүй байсан тул байлдагчийг амь насаа алдсаныг үүрэг гүйцэтгэгч, алба хаагч нар мэдсэн байна. Үзлэг шалгалт тухайн анги дээр хийгдэж байгаа. Цагдаа, шүүх шинжилгээний газар эцсийн дүгнэлтийг гаргана" гэх тайлбарыг олон нийтэд өгөөд байгаа юм. 

Харин Зэвсэгт хүчний 326 дугаар цэргийн ангийн дарга Т.Отгонбаяр "Миний сэтгэл, зүрх ч гэсэн эмзэглэж байна. Бидний дунд ийм зүйл болсонд зүрх минь одоо ч гэсэн түгшиж байна. Би хамт олондоо итгэдэг. Миний удирдаж байгаа хамт олон үнэн зөв, шударга ажиллаж байгаа гэдэгт итгэлтэй байна" хэмээн ярьжээ.

Талийгаачийн ар гэрийнхэн  "Даанч дээ, яасан гэж миний хүүг ингэж байгаа юм. Би гомдолтой байна. Сайхан үрийг минь яаж байгаа юм бэ, яасан гэж ингэж байгаа юм. Би үхүүлэх гэж хүүгээ цэрэгт явуулаагүй, би хүүгээ цэргээс нь гаргах гэж их хөөцөлдсөн" гэв. Хамгийн гол нь, тэдэнд мэдэгдэлгүйгээр хүүгийнх нь цогцсонд задлан шинжилгээ хийсэн гэдгийг хэлж байна. 

Одоогоор хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн II хэлтэст хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж. Задлан шинжилгээний дүгнэлт гарахаар бүх зүйл тодорхой болно гэдгийг албаныхан тайлбарлаж байна. 

Эв эрүүл, сав саруул эх орноо хамгаалахаар мордсон цэрэг хөвгүүд ижий, аавдаа эргэж ирэхгүй үүрд явж байгааг хэрхэн хүлээж авах вэ. Энд хэн хариуцлага хүлээх вэ. Цэргийн албанд очсон хөвгүүд нэг нэгээрээ, учир битүүлгээр амиа алдах нь хэвийн үзэгдэл боллоо, сайд нар аа.

Дээрх хэрэгт ч гэсэн Зэвсэгт хүчний 326 дугаар цэргийн ангийн дарга Т.Отгонбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлөөд өнгөрөх үү. Нэг хүн хариуцлага үүрсэн болоод "чимээгүй" болох уу. Өмнө нь ч гэсэн цэрэг амиа алдахад цэргийн ангийн даргыг нь үүрэгт ажлаас нь чөлөөлөөд өнгөрсөн биш бил үү. Цэргийн ангид, ялангуяа Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн даргыг хэд сольж байж, тэнд цэргүүд үхэхгүй эрүүл саруул ижий аавдаа ирдэг болох вэ. Энд хэн гэдэг дарга нь, хэзээ анхаарах вэ!!! 

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hshs(43.242.243.1) 2023 оны 11 сарын 15

Zahiragch sain bh heregtei shu de er ni bol hatuu changa bj ter tsergiin angi yvna bh da huurhii mini hairan shan huu ard tumen haramsaj bga uneheer ih

0  |  0
г(202.179.26.35) 2023 оны 11 сарын 15

эмнэлгийн шинжилгээний хариу шал худлаа гаргана

0  |  0
Зочин(59.153.115.117) 2023 оны 11 сарын 15

Ярагчид байж бгаа цагт цэрэг залуус үхсээр байх болно яраг тамлал хийж таашаал авдагчууд төрийн хувцасны ард нуугдаж бна

0  |  0
хянан шалгагч(61.28.162.2) 2023 оны 11 сарын 15

хяналт шалгалт хийх үүрэгтэй нэг генерал байдаг даа, чимээгүй үлдэнэ дээ

0  |  0
mnbvcб(176.66.87.78) 2023 оны 11 сарын 14

Түрүүч бага дарга халууд...

0  |  0
HH(202.9.40.61) 2023 оны 11 сарын 14

salaan darg, baga darga, khal tserge, turuuch, baga turuuch, akhlagch naraas l garna daa. Ed nar l zereg deglej zoddog juum.

0  |  0
S(59.153.112.82) 2023 оны 11 сарын 14

DYYDLGN SEKSYG XUSNEER TAICHNA80955877

0  |  0
Цээгий(176.12.115.59) 2023 оны 11 сарын 15

Цэрэг татлагаар эмчийн үзлэгийг чанартай хийх хэрэгтэй.Цэргийн тоог бүрдүүлэх гэж улайрдагт асуудал байгаа.Нийгмийн эрүүл мэндийн байдөл гэж хог новш болжээ.Дээрээс нь энэ ковидын вакцин гэж жинхэнэ геноцид байх шиг байна аа.Энхийн цагт хүн амын зүй бусын хорогдол бүр арай ч дээ

2  |  0
S(59.153.112.82) 2023 оны 11 сарын 14

SEXSDN MASSAJLI80955877

0  |  0
Зочин(202.9.40.105) 2023 оны 11 сарын 14

Сайдыг нь чөлөөл

1  |  0
Ц.М(202.126.90.69) 2023 оны 11 сарын 14

Эмнэлгийн шинжилгээний хариу бүрэн гараөгүй байхад иймэрхүү хов живийн нийтлэл гаргаж Цэвсэгт хүчний нэр төрийг САНААТАЙ сэвтүүлсэн нийтлэл бичиж байдгаа чадвар муутай зарим нэг сэтгүүлч, сурвалжлагчид болимоор юм.

3  |  2
S(59.153.112.82) 2023 оны 11 сарын 14

SEKSDN80955877

0  |  0
З(66.181.160.43) 2023 оны 11 сарын 14

Энэ ангид дарга биш бага дарга нар дотор маш харгис нэг хүн байгаа юм бишүү Тэр хүнийг гаргаж хатуу хариуцлага хүлээлгэхгүй бол дахиад цэрэг нас барах вий дээ Ер нь явж ирсэн хүүхдүүд ярих нь дарга биш доод албан тушаалтан зоддог тухай ярьдаг шүү

4  |  0
Top