ЦЕГ | Камерт сэжигтэй зүйл бичигдсэн эсэх тал дээр мэдээлэл өгөх боломжгүй

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 11 сарын 15

 

Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хаахаар аравдугаар сарын 20-ний өдөр очсон байлдагч амиа алдсан хэрэг гарсан. Энэхүү хэрэгтэй холбогдуулан ЦЕГ-аас өнөөдөр (2023.11.15) хэвлэлийн бага хурал хийлээ. 

Хэвлэлийн бага хурлын үеэр "Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчүүдээс мэдүүлэг авах, камерт үзлэг хийх, үхлийн шалтгааныг тогтоохоор шүүхийн шинжилгээ хийх, түүнчлэн тухайн өдрийн идсэн хоол, ундны ус зэрэгт шинжилгээ хийхээр дээж авсан.

Тухайн өдөр талийгаач ангийн цагийн хуваарийн дагуух үйл ажиллагаануудад хамрагдсан. Талийгаач мөн өдрийнхөө 22:34 цагт амралтынхаа байр руу орсон байдаг. Аравдугаар сарын 13-ний өдөр 06:00 цагт бослого зарлахад тухайн алба хаагч сэрээгүй. Очоод үзэхэд нас барсан байдалтай байсан. Үүний дагуу тухайн анги эмнэлгийн байгууллага болон цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байдаг.

Талийгаачийн амь хохирсон байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хэргийн хяналт шийдвэрлэх тухай хуулийн 27.1.2.1, Эрүүл мэндийн сайд, Хууль зүйн сайдын 2014 оны цогцост шинжилгээ хийх журам, мөн шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмын дагуу шүүх шинжилгээ хийсэн. Одоогоор шинжээчийн дүгнэлт гараагүй байна. Шинжилгээ хийх жишиг хугацаа гэж бий. 14 хоногийн дотор дүгнэлт гарна. Шаардлагатай бол хугацаа сунгагдана.

Цэргийн ангид байгаа камеруудад үзлэг хийсэн. Ар гэрийн хүсэлтийн дагуу хүсэлтийг хүлээн авч бичлэг үзүүлэхээ мэдэгдсэн. Буяны ажилтай холбогдуулан бичлэгийг маргааш үзэхээр тохиролцсон. Цэргийн ангид байрлаж байгаа 8 камерт үзлэг хийсэн. Камерт сэжигтэй зүйл бичигдсэн эсэх тал дээр мэдээлэл өгөх боломжгүй. Бид хуулийн дагуу цогцост шинжилгээ хийлгэхээр өгсөн. Ар гэрийнхэн нь өчигдөр очиж танилцаад, ёслолоо хийсэн. Элдэв шарх сорви, гаднын нөлөөтэй байсан эсэх дээр дүгнэлт хэлэх боломж байхгүй. Нас барсан шалтгаан нөхцөл болон бусад зүйлийг шүүхийн шинжилгээний ерөнхий газрын тусгай эмч гаргана. Уушгиний хатгалгаатай байсан гэх мэдээлэл цацагдсан байна лээ. Шүүх шинжилгээний дүгнэлт гараагүй байгаа гэдгийг хэлье" гэлээ. 

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
г(202.179.24.64) 2023 оны 11 сарын 16

Бичлэгийг монтажлаад засварладаг шүү. Сайн шалгаарай

0  |  0
Zochin(66.181.186.21) 2023 оны 11 сарын 16

Bitvv gemtel sharkh habdargui tiim bh mgdlaltai

0  |  0
зочин(66.181.176.184) 2023 оны 11 сарын 15

Зодвол камергүй газарт л зодно ш дээ, тайвширч болохгүй. сайн шалгаарай. Камерийн бичлэгийг ч янзалдаг болчихсон

0  |  0
S(139.5.218.225) 2023 оны 11 сарын 15

44DESH SEXSY ERTEI XALYYTSTL80955877

0  |  0
S(139.5.218.225) 2023 оны 11 сарын 15

DYYDLGN SEKSEER XANGN80955877

0  |  0
S(139.5.218.225) 2023 оны 11 сарын 15

SEXSEER UILCHLI80955877

1  |  0
Өвгөн(202.9.47.15) 2023 оны 11 сарын 15

Сэрээд ..2-3...орноос...гээд босгодог болохоос элэнцгийн ”бослого” вээ\n

1  |  0
Дедовшина(35.150.141.11) 2023 оны 11 сарын 15

БОСЛОГО ЗАРЛАНА, БОСЛОГО ГЭСЭН НААД УГ ЧИНЬ БОЛОХГУЙ БАЙНА АА, МУДАК УУД АА, ОРОС ХЭЛНИЙ ПОДЬЕМ ГЭДЭГ УГИЙГ ИНГЭЖ МАХЧИЛЖ ОРЧУУЛЖ ЗАВААРАХГУЙ ЭЭ МУДАКУУДАА.ОРОСООС ИЛУУ ЦЭРЭГ ДАЙНЫ СОЕЛТОЙ АРД ТУМЭН ЮМ БОЛ ЭНЭ НЭР ТОМЬЕОНООСОО ЭХЛЭЭД ДЭГ ЖУРАМАА ШИНЭЧИЛ.ОРОСЫН ДЕДОВШИНА ДУРАЙНААД ТУМНИЙ ХУУХЭД ЯРГАЛДАГАА БОЛЬ

0  |  0
Top