BABYMONSTER хамтлагт дэбютээ хийхээр бэлтгэж байсан Ахёон эрүүл мэндийн шалтгааны улмаас хамтлагаа орхисон тухай YG энтертайнментээс мэдээлжээ.
Шинэ үеийн Blackpink хэмээн нэрлэгдээд байсан уг хамтлагийн гол хоолой гэгдэж байсан Ахёоны тухай YG энтертайнмент "Ахёоныг BABYMONSTER хамтлагийн гишүүн гэж танилцуулж чадаагүйдээ харамсаж байна, гэхдээ уран бүтээлчийн эрүүл мэндийг бодолцож бид ийм шийдвэр гаргасан. Ахёoныг бүрэн эдгэрч, эрүүл саруул эргэн ирэх хүртэл бид ямар нэгэн мэдэгдэл хийхгүй" гэжээ.
Хэдэн сарын өмнө Ахёоныг хамтлагаа орхиж байгаа гэх мэдээлэл цацагдаж байсан. Тухайн үед YG-аас энэхүү мэдээллийг батлаагүй бөгөөд хамтлаг удахгүй дебютээ хийнэ хэмээн мэдээлж байсан билээ.
YG энтертайнментийн хувьд BLACKPINK-тэй гэрээгээ үргэлжлүүлэх тухай хэлэлцэж байна гэх тайлбар мөн өгчээ. Одоогоор хамгийн нэр хүндтэй гишүүдээ алдахад хүрээд байгаа YG-ийн ирээдүй хэрхэх нь олны анхаарлыг татсаар байна.
Ахёоны хувьд BABYMONSTER хамтлагийн хамгийн чадварлаг гишүүнээр нэрлэгдээд байсан. Тэрээр хамтлагаасаа гарснаар BABYMONSTER Ruka, Pharita, Asa, Haram, Rora, болон Chiquita гэх зургаан гишүүнтэйгээр дэбютээ хийхээр бэлтгэж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Ахёон хамтлагтаа буцаж ирэх бллов уу