БНХАУ-ын гурван хотод секундэд 1.2 терабайт мэдээлэл дамжуулах чадал бүхий “хэт өндөр хурдны" дараагийн үеийн интернэтийн сүлжээг нэвтрүүлсэн гэж мэдээллээ. Энэ хурдаар тооцвол нэг секундэд 150 бүрэн хэмжээний киног татах чадалтай гэсэн үг юм. Одоогоор уг сүлжээнд нийслэл Бээжин болон Ухань, Гуанжоу хотуудыг холбоод байна.
Хятад даяар Үндэсний ирээдүйн интернэтийн дэд бүтэц төсөл хэрэгжиж байгаа бөгөөд Циньхуа их сургууль, Хуавей, Хятадын харилцаа холбоо компанитай хамтран хэрэгжүүлж байгаа юм. Төслийн багын мэдээлснээр энэ оны 7-р сарын 31-ний өдрөөс туршилтын ажиллагааг эхлүүлж, үндсэн дэд бүтэцтэй холбожээ. Интернэтийн программ хангамж болон бусад шийдлүүдийг Циньхуа их сургуулийн эрдэмтэд боловсруулсан байна.
Эх сурвалж: UPI / SCMP
Сэтгэгдэл ( 0 )