Монголын дизайнеруудын холбооноос жил бүр зохион байгуулдаг хувцас загварын тэргүүн дээд “Гоёл-2024” наадмыг “TV8” телевиз шууд дамжуулна.
“Гоёл-2024” наадмын хүрээн дэх “Загварын 7 хоног” энэ өдрүүдэд үргэлжилж байна.
“TV8” телевиз арваннэгдүгээр сарын 19-нд “ШангриЛа” зочид буудлаас “ГОЁЛ-2024” наадмыг шууд дамжуулж, Zindaa.mn сайт шуурхай мэдээллийг хүргэн ажиллана.
Монголын загварын ертөнцийнхний хамгийн нэр хүндтэй наадам бол “Гоёл” юм. Энэхүү наадмаар Монголын загварын ертөнцийн топ модель, шилдэг дизайнер, шилдэг модель, шилдэг үсчин, шилдэг нүүр будагчдыг шалгаруулдаг уламжлалтай.
Сэтгэгдэл ( 0 )