Монголын дизайнеруудын холбооноос зохион байгуулдаг хувцас загварын тэргүүн дээд “Гоёл-2024” наадмын шилдэгүүд хоёр хоногийн дараа тодрох гэж байна.
“TV8” телевиз арваннэгдүгээр сарын 19-нд “ШангриЛа” зочид буудлаас “ГОЁЛ-2024” наадмыг шууд дамжуулан хүргэнэ.
Монголын загварын ертөнцийнхний хамгийн нэр хүндтэй наадам болох “Гоёл”-ын анхны Топ моделиор 2001 онд "Мөнхийн залуу" тодотголтой Э.Одгэрэл, Азийн топ модель Д.Болормаа нар шалгарч байсныг дурсахад таатай байна.
Үе үеийн топ моделиуд
2002 оны Топ модель Д.Цолмон
2003 оны Топ модель Ч.Туяацэцэг
2004 оны Топ модель Х.Ундраа
2005 оны Топ модель Т.Баярзул
2006 оны Топ модель Д.Пүрэвсүрэн
2007 оны Топ модель Г.Уранцэцэг
2008 оны Топ модель Б.Алимаа
2009 оны Топ модель О.Уянга
2010 оны Топ модель Ч.Уранбилэг
2011 оны Топ модель Э.Сэлэнгэ
2012 оны Топ модель Ч.Ундрах
2013 оны Топ модель О.Пүрэвдулам
2014 оны Топ модель С.Ариунбилэг
2015 оны Топ модель Х.Бадамгэрэл
2016 оны Топ модель Х.Уянга
2018 оны Топ модель Т.Халиунаа
2019 оны топ модель Н.Сарнай
2020 оны Топ модель Д.Долгион
“Гоёл” наадам цар тахлын улмаас завсарласны дараа өнгөрсөн 2022 онд зохион байгуулагдаж, Топ моделиор Б.Баярцацрал тодорсон билээ.
Тэгвэл энэ жилийн шилдгээр хэн тодорч, "Топ"-уудын эгнээнд бичигдэх бол?
“ГОЁЛ-2024” наадмын хувьд Шилдэг дизайнер, Шилдэг залуу дизайнер, Шилдэг эрэгтэй модель, Шилдэг эмэгтэй модель, Шилдэг фото модель, Топ модель гэсэн долоон номинацид шилдгүүдийг тодруулна.
Сэтгэгдэл ( 2 )
Top yanhanuud
Hen ch bsan yahav