АНУ болон БНХАУ 1972 онд дипломат харилцаагаа сэргээн тогтоосны дараа Хятад улс АНУ-ын Ерөнхийлөгч Ричард Никсонд хулсны баавгай бэлэглэж байжээ.
Тэгвэл Хятад улс Вашингтон хотын Үндэсний амьтны цэцэрлэгт хүрээлэнд байсан хулсны баавгайнуудаа онгоцоор татан авлаа. Мэй Шиан, Тиан Тиан, Шиао Ци Жи нэртэй гурван хулсны баавгайг панданы зурагтай тусгай үүргийн FedEx Express Boeing 777 онгоцоор Вашингтоноос БНХАУ руу шилжүүлсэн байна.
Баавгайнуудыг Волоны Үндэсний байгалийн дархан цаазат газар дахь хорио цээрийн төвд авчирчээ. Удаан хугацааны нислэгийн дараа тэдний биеийн байдал сайн байгаа аж.
Онгоцонд нь гурван том хулсны баавгайд зориулсан ундны ус, алимыг тээвэрлэсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )