”ГОЁЛ-2024” наадмыг ШУУД дамжуулан хүргэж байна

2023 оны 11 сарын 19

 

1988 оноос эхтэй Монголын хувцас загварын тэргүүн дээд Гоёл наадмын оны шилдгүүдийг шалгаруулах Гала тоглолт яг одоо эхэлж байна. Хувцас загварын салбарын оны шилдгүүдийг шалгаруулах “Гоёл-2024” наадмыг ТВ-8 телевиз Shangrilla ballroom-ээс үзэгч та бүхэнд яг одоо шууд дамжуулан хүргэж байна.

Монголын дизайнеруудын холбооноос зохион байгуулдаг Гоёл наадам энэ жил 36 дахь жилдээ зохион байгуулагдаж, энэ оны шилдгүүдийг тодруулахад бэлэн болоод байна.

Энэ жилийн тухайд

1.Шилдэг дизайнер

2.Шилдэг залуу дизайнер

3.Шилдэг загварын товчоо

4.Шилдэг эрэгтэй модель

5.Шилдэг эмэгтэй модель

6.Шилдэг фото модель,

7.Топ модель гэсэн долоон номинацаар “ГОЁЛ-2024” наадмын шилдгүүдийг шалгаруулах юм.

Гоёл наадмын урьдчилсан шалгаруулалт буюу Загварын 7 хоног Энэ сарын 15,16,17-ны өдрүүдэд болж өнгөрсөн. Энэ жилийн Гоёл наадамд 23 загварын товчоо оролцож , 30н дизайнер өөрийн ур хийц оюун билэг шингэсэн бүтээлүүдээ олон нийтэд танилцуулж байна. Загвар өмсөгчдийн тухайд Монголын шилдэг агентлагуудтай хамтран ажиллаж 120 гаруй моделийн дунд сонгон шалгаруулалт хийсэн. Эндээс шалгарсан эрэгтэй эмэгтэй 90гаруй модель Гоёл наадмын тайзнаа дизайнеруудын гайхалтай бүтээлийг амилуулахад бэлэн болоод байна. Жил бүр олон нийтийн дунд хамгийн их хүлээлт үүсгэдэг шалгаруулалт бол мэдээж Оны Топ Модель. Энэ жилийн загварын салбарын шинэ төлөөлөл, нүүр царай ямар модель болох бол хамтдаа тодруулцгаая.

 

ШУУД ҮЗЭХ  

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mnbvcб(176.66.87.78) 2023 оны 11 сарын 19

Мянганбаярын авгайгаа сонгох тэмцээн...

0  |  0
Top