Тэртээ 1988 оны өвөл монголын томоохон үйлдвэрүүдийн Зохион бүтээх товчоод дизайнеруудынхаа шинэ бүтээлээр бичилхэн шоу хийж, ЗХУ болон социалист орнуудад бэлтгэгдсэн чадалтай дизайнерууд буюу Үслэг эдлэлийн үйлдвэр, Савхин эдлэлийн үйлдвэр, Оёдолын Үйлдвэрийн Нэгдэл, Сүлжмэлийн үйлдвэр, Нэхий эдлэлийн үйлдвэр, Шилмэл загвар зохион бүтээх төв болон Урлал гоо зүйн улсын комисс, Монголын хувьсгалт залуучуудын эвлэл, Төв хороо, Монгол телевизийн залуучуудын редакци хамтран зохион байгуулсан анхны “Гоёл” наадам булган сүүлтэй үйл байсныг өнгөрсөн 36 жилийн түүх батална.
1988-1999 он хүртэл “Гоёл” наадам нь зөвхөн Шилмэл загварын ордонд бэлтгэгддэг байсан загвар өмсөгчид, тоотой хэдэн дизайнерийн шилдэг бүтээлийг үзүүлэн мөн л тодорхой хүрээний үзэгчидтэйгээр өрнөдөг байсан юм. Ингээд 2000 оноос зохион байгуулалтын шинэ түвшинд хүрч мэргэжлийн дизайнер, зохион бүтээгчид, загвар өмсөгчид төдийгүй ард түмний хүсэн хүлээх наадам болж эхэлсэн түүхтэй.
Өдгөө Гоёл наадам зөвхөн Монголдоо энэ төрлийн нэр хүнд бүхий тэргүүлэх наадам болоод зогсохгүй гадаад ертөнцөд хүрээгээ тэлж орон орны дизайнеруудыг урин оролцуулж байна. Энэ нь манай дизайнерууд дэлхийн загварын чиг хандлагыг бодитойгоор харах, тэдэнтэй туршлагаа солилцох, өөрсдийн түвшинг харьцуулах боломжийг олгож байна.
“Гоёл” наадмын шошготой дизайнер, загвар өмсөгчийг Монголчууд нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг нь тус наадмын чанар чансаа, цар хүрээг илтгэнэ. Монголын урлаг соёлын түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулж уламжлал ёс заншлыг төгөлдөржүүлэн хөгжүүлж яваа “Гоёл” наадам 2000 оноос эхлэн “Топ модель“ цолыг олгож эхэлсэн. Энэ л цолоор цоллуулж, “Гоёл” наадмаас амжилт, бүтээл, алдар нэрийн гараагаа эхэлсэн загвар өмсөгчид Монголын гоёо болон гялалзсаар явна.
Энэ наадмаас шилдэг бүтээлээрээ танигдаж өөрийн орны зах зээл, улмаар олон улсын ижил төрлийн мэргэжлийн тэмцээн уралдаанд оролцох, амжилтын гараагаа эхэлдэг. Хувьсан хөгжиж, чанаржиж, хүрээгээ улам бүр тэлж буй “Гоёл” наадмын тайзнаа бүтээлээ толилуулах нь загвар зохион бүтээгчдийн хувьд нэр төрийн хэрэг Дэлхийд алдартай “Fashion tv”-ээр нэг сарын турш ”Гоёл” наадам цацагдаж олон олон компаний 50 гаруй дизайнер ур хийц, чадвар, чансаагаараа өрсөлдсөн. Зөвхөн мэргэжлийн дизайнер, моделиудад үүд хаалга нь нээлттэй, босго нь өндөр, хүрээ нь өргөн, монгол түмний оюун ухаан, сэрэл мэдрэмжид гүн таашаал өгсөөр ирсэн “Гоёл” наадам ийнхүү 36 дахь жилдээ учран золголоо.
ШУУД ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 2 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)