Рианна гурав дахь хүүхдээ тээж байгаа юу?

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 11 сарын 20

 

Дуучин Рианна болон түүний найз залуу A$AP ROCKY нар өнгөрөгч наймдугаар сард хоёр дахь хүүгээ өлгийдөн авсан. Ойрхон зайтай амаржсан түүнийг гурав дахь хүүхдээ тээж байгаа гэх мэдээллийг албан ёсны эх сурвалжууд батлаагүй байна. 

Тэрээр хоёр дахь хүүхдээ тээж байгаагаа олон нийтэд зарлахаасаа өмнө Их Британийн Vogue сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Би илүү олон хүүхэдтэй болохыг хүсэж байна. Гэхдээ бурхан надад юу өгнө, түүнийг нь хүлээн авах болно. Би дараагийн удаа хүү, охин аль нь ч байсан хамаагүй хүлээн авна. Хүүгийнхээ хүйсийг мэдээгүй байх үед Рокки хүүтэй болохыг хүсэж байгаа тухайгаа надад хэлж байсан юм. Эхэндээ хүйс хамаагүй гэж байсан ч дараа нь хүүтэй болохыг хүсэж байна, түүндээ ч итгэлтэй байна гэсэн. Би тэр үед "Бурхан минь, энэ хүнд хүссэн зүйлийг нь өгөөч" гэж хэлсэн" гэжээ. 

Дуучин бүсгүйн хувьд өнөр өтгөн гэр бүлийг илүүд үздэг нэгэн. Сэтгүүлд өгсөн нэгэн ярилцлагадаа гурав юм уу дөрвөн хүүхэдтэй болох хүсэлтэй байгаа тухайгаа ярьж байсан тэрээр одоогоор гурав дахь хүүхдээ тээж байгаа гэх мэдээлэлд албан ёсны хариу өгөөгүй байна. 

 


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top