МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатарын хэргийг шалгаж дуусчээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 11 сарын 21

АТГ-аас МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатарыг яллагдагчаар татсан байдаг. Түүнийг бусдаас авлига авсан, бусдад давуу байдал бий болгосон, байгууллагад хохирол учруулсан, бусдыг залилсан гэх зэрэг үндэслэлээр яллагдагчаар татан шалгасан байна.  

Тэгвэл МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатарт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусчээ. Улмаар түүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаараа прокурорын байгууллагад шилжүүлээд байгаа аж. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top