Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2023.11.21/ 09:00 цагт "Сахал" Д.Эрдэнэбилэг нарын 20 хүн, хоёр хуулийн этгээдэд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг боллоо. Шүүх хурлыг ирэх арванхоёрдугаар сарын 19-ний өдрийг хүртэл хойшиллоо.
Энэ үеэр яллагдагч, УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр "Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг боллоо. Оролцогчдоос хүсэлт гаргасан, тиймээс шүүх хурал хойшиллоо. Энэ хэрэгт би яллагдагчаар татагдсан. Намайг Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийг байгуулах концессын гэрээнд Засгийн газрын тогтоолыг гаргасан гэх үндэслэлээр буруутгаж байгаа. Энд хууль зөрчсөн гэм буруутай үйлдэл байхгүй. Сүүлийн зургаа, долоон Засгийн газар дамжиж яригдсан асуудал. Монгол Улсад Төмөрлөгийн үйлдвэр хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Надад гэм буруу байхгүй. Энэ хэрэг "Эрдэнэт"-ийн 49 хувь гэдэг малгайтай орж ирж байгаа. Би хэрэгт ямар ч холбоогүй. Шүүхийг аль болох хурдан хуралдаж, асуудлаа шийдэх нь зүйтэй гэж үзэж байна" хэмээн ярилаа.
Яллагдагч "Сахал" Д.Эрдэнэбилэг нарыг "Эрдэнэт үйлдвэр" ТӨХК-ийн ОХУ-ын эзэмших 49 хувийг тэргүүн ээлжинд Засгийн газарт худалдан авах давуу эрхээсээ татгалзаж, “Монголиан коппер корпрейшн” ХХК-д давуу байдал бий болгосон, “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн хөрөнгө оруулалтын болон концессын гэрээг байгуулахдаа “Кью Эс Си” ХХК-д давуу байдал үүсгэсэн, “Хөтөлийн Цемент шохой” ТӨХК-ийг хэт үнэгүйдүүлэн хувьчилсан зэрэг хэд, хэдэн үндэслэлээр буруутгаж байгаа юм. Ингэхдээ прокуророос тэднийг Эрүүгийн хуулийн 21.1 /Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах/, 22.1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 18.6 /Мөнгө угаах/, 22.5 /Хахууль өгөх/, 20.3 /Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байдаг.
Сэтгэгдэл ( 9 )
Ард түмэгд их ашиг өгсөн гэж солиорсон гэлүү. Ямар ашиг вэ? Ковидын үеийн зүйлийг хэлж байгаа ураантай юмуу? Бид өрөө авсан. Балай хог буүуу ялаа ав
Хөөе балай минь галаа тахь дээд тэнгэрээсээ асуу сайд бхдаа мөн ч их далдганасан даа бүү хүнд өрөвдүүлэх царай гарга ичиж амьдар ялаа эдэл
ерөөсөө энэ намууд аль нь ч ялгаа байхгүй сүүлийн 30 жил монгол улсыг тонож идэж ууж өнөөгийн энэ өрөвдөлтэй байдалд хүргэсэн . Намын бодлого намын мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэх гэсэн хөгийн нэрэн намаараа нийлж цусалж гудрана тэгээд бид биш тэд гэж өөр нам руу чихэж өөрсдөө ард нь үлдэнэ. Өнөөгийн төрд байгаа нөхөд бол тэдний л гар хөл бас үргэлжлэл тийм болохоор нам болж талцаж нэг нэгнээ муулж цаг хугацаа хожиж улсын хөгжлийг хойш нь татахаа боль
Дахиад арвах жил хойшилно мартана энэ бузар шүүгчидийг яах вэ алах уу..
АН гэж сэтгэцийн юмтай нөхдүүд байх юм аа, хийсэн нүглээ үүрдэг жамтай
Түрүүхэн эрдэнэтийг авсан нь ард түмний амьдралыг эрс дээшлүүлсэн билээ. Даанч төр балалчихсан гээд хуцаад зогсож байгаагүй билүү?!
Хөгжлийн банкны луйврын шүүх хурлаас зүрхээ дарж жүжиглээд мултарсан. Одоо Эрдэнэтийн 49 луйвраас бас зугтах нь дээ.
Хуцалгүй тонил
Арай л дэндүүлсэн шүүдээ! Элбэгдоржийг яагаад шүүхгүй байна.